Asahi's P.O.VМирэ. Миний сахиусан тэнгэр, хамгийн үзэсгэлэнт оршихуй. Пак Сонхүнийг өөртөө татаж дөнгөсөн тэр намайг ч бас татаж орхисон юм.
Би төрөхдөө л хүн чоно байсан. Зарим найзууд маань олдмол байсан бол би бүр багаасаа л. Тийм болохоор илүү буурь суурьтай, тайван болсон биз.
Хүн байх үеийн бие, чоно байх үеийн үслэг биеэ яаж удирдаж, яаж ашиглахыг сайн мэдэх учраас. Төрөхдөө хүн чоно байна гэдэг их ховор тохиолдол. Бүр зөвшөөрөгдөөгүй байх ч магадлалтай.
Хачин нь ээж маань хүн чоно байсан юм. Аав минь энгийн хүн. Хүн чононууд үр удмаа тээж төрүүлдэггүй болохоор ээж намайг тээх гэж их л зовсон юм гэсэн. Тэгээд л би төрөв үү үгүй юу тэнгэрт хальсан. Ээж зөрсөөр байгаад энэ дэлхийд мах цусны тасархайгаа үлдээнэ гэж зүтгэсэн юм билээ л дээ. Аав хэдий энгийн хүн ч гэлээ хүн чоно эмэгтэйг хайрлаж байсан бас хайртай эмэгтэйг нь үгүй хийж гарч ирсэн болохоор намайн үзэхийг хүсээгүй юм гэдэг.
Төрсөн эцэг эхийн хайрыг мэдрээгүй би Мирэгээс хайр хүсэх ч түүний хайр, бүтэн оршихуй, сэтгэл зүрх нь тэр чигтээ Сонхүн дээр төвлөрөх нь гаслантай.
Ингээд л би Тритсид өсч торнин, өргөмөл аав дээрээ том болсон юм. Мэдээж түүхэнд ийм жаахан хэрнээ хүн чоно байх нь ховор болохоор намайг энд тэнд хүмүүсийн нүдэн дээр хувирч баригдчих вий гэсэндээ биеэ удирдаж суртал харшид хорьсон. Бусдууд гадуур сэлгүүцэж байхад би л хэт их дүрэм журамд баригдан харш дотор сууна.
Багаас минь суулгасан маш том нэг үзэл бий. Тэр бол цус сорогчдыг үзэн ядах. Аав маань сайн хүн ч гэлээ цус сорогчдыг чин сэтгэлээсээ үзэн яддаг юм. Цус сорогчид түүний эхнэрийг тасар татсан болохоор байх.
Би ч бас хэрвээ цус сорогчид байгаагүй бол өргөмөл ч гэсэн ээжтэй байх байсан гэх бодолдоо автан дургүй хүрч эхлэлээ. Өргөмөл аав маань хүн чонын удирдагч Дани байв.
Ердөө ийм л байсан миний амьдралд Мирэ гарч ирээд цус сорогчдыг үзэн ядах шалтгаан, дургүйг минь улам ихэсгэсэн юм. Пак Сонхүн байгаагүй бол Мирэ надтай байж болох байсан учраас.
Мирэ миний, манай овгийн мөнхийн дайсангууд болох цус сорогчид тэр тусмаа Пак Сонхүнийг амиа золиослон хайрласанд нь гомдсонг минь яана.
Түүнийг бодох болгонд Пак Сонхүн дагалдаж бодолд ирэх юм. Анх Тритсигийн удирдагчаас Сонхүний анхаарлыг татаж байгаа охин бийг мэдээд зовоох сайхан шалтаг гарлаа гэж бодсон ч
өөрөө дурлачихна чинээ санаагүй ээ.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanfictionBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.