Mirae's P.O.VУдахгүй болох зүйлээс би битгий хэл дэлхий тэр аяараа айх байх. Эгэл бус төрөлхтөний түүхэн дэх хамгийн хэцүү дайн болох гэж байна шүү дээ. Дайн.
Эдвард урагшлан "Дани эртний анд минь. Тэртээ дээр үед биесээ хөнөөчихсөн агуу хоёр удирдагчдынхаа төлөө хар сувдыг хэн ч авахгүй орхино гэж зөвшилцөөгүй бил үү? Гэтэл хэн нэгэн амлалтаа зөрчөөд хулгайлчихсан байх ч гэж дээ." гээд шогширлоо.
Дани тачигнатал хөхрөөд "Амаа тат, танай удирдагч манай удирдагчийг хөнөөгөөд дараа нь өөрөө авсан шархаа дийлэлгүй үхсэнийг би нүдээрээ харсан. Тийм байтал хэтэрхий гомдолтой биш гэж үү? Хар сувд хүн чоно угсааных байх болно. Байсаар ч ирсэн." гээд нулимлаа.
Эдвард уурласан харагдах ч хурдхан эхлэ гэсэн шиг гараа дохив. Эхлэсэнийг мэдэгдэхээр бүрээ дуугарч, аварга бөмбөрийг нүдэх үед чонон сүрэг, цус сорогчдын их арми өөд өөдөөсөө гүйлдэн тулалдаж эхлэлээ. Хүн чонын сүрэг, цус сорогчдын төгсгөл, хязгаар харагдахгүй үргэлжлэнэ.
Цус нөж ихээр харвал нүд гархилж, бие зарайгаад ямар нэг юм болох гээд буй мэт санагддаг би удалгүй үүссэн цусан далайг хараад нүдээ анилаа. Бурхан минь хурдан дуусгаж өгөөч. Сонхүнийг хамгаалж өгөөч.
Их армийг төлөөлөн тэргүүн эгнээнд Хисын, Жэйк хоёр явах бол тэдний араас бусдууд нь дайрна. Хэдий цус сорогчид хүчтэй, хурдтай ч гэлээ эсрэг тал нь хүн чоно шүү дээ. Аварга том биетэй, дөрвөн хөллөвөл гүйцэгдэхгүй. Чонон сүргийн тэргүүн эгнээнд Асахи тулалдах бол түүний араас зах хязгааргүй хүн чоно харагдах аж.
Жэйк урагшаа гүйж, замдаа таарсан бүгдийн толгойг таслахдаа баясан хашгирна. Түүнийг ийм галзуу гэдгийг мэдээгүй явжээ. Удалгүй түүн дээр хүн чонууд хоёр гурваараа бөөгнөрөхөд нэг нэгээр нь толгойг нь таслаж арай чадахгүйгээ мэдрэх мэт хүчээ ашиглах нь тэр. Жижиг хэмжээний дэлбэрэлтийн дараа Жэйкийг тойрон хиншүү хярвас ханхлуулах цогцоснууд.
Сонү тун шалмагхан хөдлөж, гүйцэгдэхгүй. Хөл гарт битгий хэл хараанд ч гүйцэгдэхгүйгээр уян налархай хөдлөж хөнгөн гэгч нь бултчихна. Тэгээд дайснууд нь Сонүг олж харахаа болин хайхад араас нь дайрч хүзүүг нь хугалана. Хэдийнээ өөрийн тулалдах хэв маягаа олчихсон тэр тун ч хөгжилтэй харагдаж байлаа.
Жонвон. Түүнийг даруухан нялх муурын зулзага шиг төрхтэй гэж боддог байсан ч би үүнийгээ буцааж авлаа. Харц нь ширүүсээд, ганц л гараараа яс хугартал базах тэр яг л арслан шиг мэдрэмж өгч байв. Байн байн ийш тийш шилжиж дайснуудаа төөрөгдөлд оруулна. Тэгээд тас татна. Түүний тактик энэ.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanficBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.