Хөл толгой нь олдохгүй байсан эгэл бус төрөлхтөн эргэн хэвэндээ оржээ. Цус сорогчдийн албан ёсны удирдагч Мирэ ирсэнээр бүхий л тэмцэл зогсож, энх тайван тогтов. Өмнөх удирдагч Эдвард түүхнээ бичигдэх хамгийн муу нь ажээ.Харин угаас цус сорогчдынх байсан хар сувд руу шунаж, шударга бусаар олж авсан түүндээ бардан тэрсэлдсэн учир хүн чонын угсаанд таарсан шийтгэлийг нь өгөөд бүх юм дууслаа.
Бэлтгэлийн талбай.
Өөрийн ой санамжаа дөнгөж олж авсан Мирэ нум сумаар хичээллэж дуусаад гарахаар зэхэж байлаа. Тэртээх холоос бүх сум байндаа туссаныг зарлаж, туг өргөв. Удалгүй бөөн шуугиан болж Сонхүн нөхөдтэйгөө орж ирэхэд инээмсэглэн тэр зүг рүү гүйлээ.
"Би чамайг санасан."
Сонхүнийг тэврээд үнэрийг нь уушиглангаа амнаасаа унагасан ганц өгүүлбэр нь хайрын шивнээ аж. Найзууд нь нэгнийгээ нудран холдоход Сонхүн гэнэт л төв царайгаа хувирган хайлж орхиод "Би бүр санасандаа үхэх шахлаа." гээд улам хүчтэй тэвэрлээ.
"Цугтаа танай хуучин гэрт очих уу?"
Үнэхээр л удирдагч гэдэг том нэр хүнд, сурах ёстой маш олон зүйл, хүмүүсийн дунд цусны үнэрийг тэсвэрлэх гэх мэт зүйлсээс бага зэрэг залхаж байсан Мирэ дуун дээр нь зөвшөөрөөд гараас нь хөтлөн хувцсаа солихоор харшийн зүг явлаа.
Хаалгаар ороход л сэнгэнэх тэдний дурсамж. Хэтэрхий нандин юм.
"Чамайг үхтлээ зодуулчихсан ирэхэд би яг эндээс тосож авч байсан шүү дээ." гээд шулганах хайртыгаа харсан Сонхүн инээмсэглэнэ.
Тэдний хамт өнгөрүүлсэн хугацаа бүхэн хамгийн үнэ цэнэтэй нь ажээ.
Хангамжийн цуснаас авч уучихаад хуучин орон дээрээ тэврэлдээд хэвтээд өглөө. Тэдэнд бяцхан амралт хэрэгтэй байгаа нь тэр. Сонхүн хайртынхаа үсийг илж, дуу аялсаар унтуулж дөнгөв. Тэгээд өөрөө толгойг нь цээжиндээ наагаад нүдээ аньлаа.
Гурван цаг орчим унтсан нойрмог хос босоход нар шингэх дөхөж, тэнгэрийн хаяа улбар болж эхлэв.
"Хоёулаа зугталт хийх үү? Утаснуудаа энд үлдээгээд би буцаад муу залуу болж, цоо шинэ машин газар дээр нь худалдаж аваад унаад явчих уу. Их биш ээ, ганц хоёр хоног л бүх юмнаас холдъё."
"Тэгье. Чамайг юу ч гэсэн бай би эргэлзэлгүй дагах болно."
Шинэ үнэр нь арилаагүй сүүлийн үеийн машин худалдаж аваад тэд давхиж эхлэлээ. Цагтай уралдан, салхи сөрж аз жаргалыг мэдэрсээр давалгаалах далай дээр ирээд зогсов.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
Hayran KurguBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.