Өдөр бүр хэн нэгэн орж ирээд цэнхэр өтгөн шингэн бидэнд тарьчихаад гараад явна. Нөхдийгөө яаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ миний бие үнэхээр өөрчлөгдөөд байгааг би мэдэж байна. Наранд дургүй болж тоостой хөшгөө үргэлж хааж, юм идэх хүсэл нээх ч төрөхөө больсон. Арьс маань улам цайрсаар. Тэгсэнээ гэнэт маш хүчтэй өлсөнө.Тэр хүн бидэнд туршилт хийхээр энд авчирсан байх нь ээ. Тэр туршилтынх нь нөлөөгөөр миний бие ийм болоод байгаа биз.
Одоо тэнд байгаа том нүсэр хаалганд жижигхэн хэрээстэй шоронгийн цонх шиг нүх байдаг болсон бөгөөд түүгээр харвал бидний өрөөний камер том самбар дээр харагдана. Хааяа очиж хардаг юм. Жэй ухаантайхан шиг байх гэж тоо бодож харагдана. Хисын дуу дуулна. Тэр дуун дээр нь Ники хөдөлгөөн хийнэ.
Хаалганд төмөр тор хийх үед зугтах боломж гарлаа гэж бодсон ч, найзуудаа дуудсан ч энэ бүхэн эцэстээ бид бүгд 7 хоног уснаас өөр зүйлгүй харанхуй газар хоригдож, хөхөрч бэрттэлээ зодуулж л дууссан юм.
Энэ тамаас хэзээ гарч, хэзээ гэрийнхэнтэйгээ уулзах юм болоо?
Сүүлдээ бид бараг л дуулгавартай нохой шиг болж, эсэргүүцэн байж тариулах биш зүгээр л аягатай цэнхэр шингэн тавих үед аваад уудаг боллоо.
Бас бие маань нэг л хачин хэвээрээ л. Бидний шүд загатнаж эхлэсэн. Хачин байгаа биз? Яг л дөнгөж шүд нь ургаж буй нялх хүүхэд шиг. Дахин нэг өдрийг дуусгаад орондоо орон нүдээ анилаа. Эндээс явахын мөрөөдөл болсоор.
Шөнө дунд гэнэт хүзүүнд өвдөлт мэдрэгдээд нүдээ нээхэд, хар хувцаст миний дээр намайг хазаж байлаа. Удалгүй ухаан алдсан ч түүний өмнө харсан ганц зүйл бол тэр шөнө бүтэн сартай шөнө байсан юм.
Би ингээд үхэж байгаа бололтой.
Өглөө цочин сэрээд урд шөнийг санаж хазуулсан гэж бодсон ч зүүд байсан бололтой, шарх ч харагдсангүй.
Бидний бие өөрчлөгдөж буй тухайг бид өөрсдөө л хамгийн сайн мэдэж байлаа.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
Fiksi PenggemarBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.