Өглөө сэрэхэд орны хажуу талын шүүгээн дээр өнөөх ном харагдана. Чамайг удахгүй уншиж эхлэнэ ээ. Хүлээж байгаарай Carnival.Удахгүй төгсөх нь ээ! Аль хэдийн дулаараад, бороо ч ороод, ногоороод эхлэчихэж. Зунтай хамт төрсөн өдөр минь бас ирнэ дээ.
Сургууль руугаа алхаж байх зуураа эргэн тойрноо ажигласан би бодолд автан явна. Сургууль дээр ирэхэд долоо хоногийн өмнө болсон төгөлдөр хуурын тэмцээний ялагчид самбар дээр тавигдсан үзэгдэв. Хүүхдүүд ам амандаа шуугилдаж, ялагчийг харахаар самбарын урд чихэлдэж байхад надад сонирхолтой санагдаагүй тул анги руугаа явахаар шийдсэн байлаа.
Тэр нэрийг сонсох хүртэл.
"Нэгдүгээр байранд 3-2 ангийн Пак Сонхүн гэнэ ээ." Хэдэн хүүхэд ярилцсаар холдоход би зогтусав. Тэр ганцхан гитар тоглодог биш бас төгөлдөр хуур тоглодог байжээ. Бүр тэмцээнд түрүүлэх хэмжээний сайн байж.
Хичээлдээ орохоор зэхэн ангидаа сууж байтал хаалга савагдан онгойж тэр зүг рүү хартал Сонхүн зогсож байв. Өө тийм л дээ, тэр манай анги болчихсон. Манай сургуулийн жилд хоёр удаа анги хольдогийг чөтгөр аваасай.
Хажууд ирж зогссоноо ширээний хамтрагч руу минь харан дохиход тэр надаас уучлалт гуйсаар босов.
"Үгүй шүү Пак Сонхүн. Би чамтай суухгүй." Тэр жуумалзсаар хажууд ирж гарнаас минь татан суулгаад "Яагаад сууж болохгүй гэж. Би чамаас үнэртдэг үнэрт дуртай." гэж чихэнд шивнэчихээд холдов.
Саяны бие арзас хийлгэм хоолой юу байсан бэ? Яг л суухгүй бол ална шүү гэсэн мэт би байрандаа хөлдөн зүгээр л урагш гөлрөнө. Яагаад ч юм түүний хажууд байхаар бие минь тархиндаа захирагдалгүй хөшчихөөд байх юм.
Хэсэг тийм байдалтай суусаны эцэст хичээлийн их завсарлагаан болж бушуухан цүнхээ аван босов. Ауранаас нь айгаад бас догдлоод байсан юм. Бүтэн нэг цагийн завсарлагаанд хоолоо идчихээд хаачихаа мэдэхгүй булангийн эзгүй ангиудаар тэнэж байтал нэг өрөөнөөс хийл бас төгөлдөр хуурын хоршсон аялгуу сонсогдоход чигээрээ алхаж байсан би өрөөнийх нь хаалганы гадаа очин чагналаа.
Энэ аялгууг хэн ингэж урнаар гаргаж, мэдрэмжээ зөв илэрхийлж байгааг мэдэхийн тулд зөөлнөөр хаалганы бариулыг даран онгойлгож орхив. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Тэнд Сонхүн төгөлдөр хуурны ард сууж, хажууд нь Жэйк хийл барьчихсан зогсож байсан юм.
Намайг орж ирэхийг харсан Жэйк мэнд мэдчихээд хийлээ цүнхлэн гарч одсон бол Сонхүн байрандаа суусаар үлдэв. Сургуулийн хэн ч зүглэдэггүй булангийн өрөөнүүдэд тэд ирдэг байх нь.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanfictionBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.