Ойрд сурагч охидууд их хэмжээгээр алга болж, эсвэл амиа хорлож байгаа болохоор сургуулийн захиргаа сургуулийг тэр чигт нь хэд хоног амраахаар шийдсэн.Эцэст нь төгсөх ангийн сурагч гэдэг дарамтнаас түр ч болтугай салж аваад амрах нь! Мэдээж надад хийгээгүй ажил бий.
CARNIVAL.Газарзүйн хичээл дуусч тарах болоход, Асахи хүрч ирээд нэг шоколадтай сүү ширээн дээр тавиад инээмсэглэв. Хөөрхөн гэдэг нь. Саяханаас тэр өдөр бүр шоколадтай сүү над руу зөөгөөд байгаа. Би бараг дурлах нь.
Сонхүн их уурлаж, заримдаа аваад хогийн сав руу шидчихдэг ч би зөрүүдэлсээр байгаад уудаг. Дуртай юм чинь өөр яах юм.
Хааяа Асахитай номын санд таарч, цуг хичээл хийдэг болсон. Сонхүн заримдаа хаашаа ч юм алга болчихдог юм.Өнөөдөр тэр өдөр нь. Байхгүй байна. Физикийн бие даалтаа хийхээр сургуулийн номын сан явах зуураа Сонхүнийг ингэж их үгүйлээд байгаагаа гайхна. Татагдаад байгаа бололтой.
Номын сангийн үүдэнд дахиад л Асахитай таарав. Энэ бараг бидний хэдэн мянга дахь тааралт. Бас яг хэрэгтэй үед таарч, туслаж өгдөг юм.
"Сайн уу, хичээлээ хийх гэж байгаа юм уу?"
"Тийм ээ, ааштай физикийн багшийн бие даалтыг хийхгүй бол хяргуулна биз дээ."
Асахигийн үгэнд инээж явсаар бид цуг суулаа. Өнөөдөр л сүүлийн удаа тест ажиллачихаад амралтаа бүрэн утгаар нь эдэлнэ. Амлая.
Цаг орой хүртэл суусаар дуусаж, биеийн чилээгээ гаргах гэж суниалаа. Ядарснаа мэдрээд юмаа цуглуулан гарах гэхэд Асахи босож ирээд хүргүүлэхээр болов.
Асахитай хамт байхад үргэлж тайван, аюулгүй мэдрэмж төрдөг. Цэцэгсээр дүүрэн ойн шугуйд горхины чимээ сонсонгоо нүүрээ наранд ээж байгаа юм шиг. Цээжиндээ намайг багтаагаад нуучих хэрнээ үргэлж хамгаалдаг залуу. Хажууд нь л суухад байдгаараа итгээд унтчихмаар мэдрэмж.
Пак Сонхүн бол эсрэгээрээ. Үргэлж айдастай, аюул дунд байгаа мэт мэдэрдэг хэрнээ түүнээс мэдрэх өчүүхэн догдлол тэр бүх мэдрэмжийг салхинд хийсгэж орхино.
Кинон дээр гардаг шиг Пак Сонхүн бол шалиг, их зантай муу залуу. Харин Асахи бол үлгэрийн юм шиг тайван мэдрэмж өгдөг нөмөртэй залуу.
Гэвч гол дүрийн охид үргэлж муу залууг сонгодог, тийм биз?
Гэртээ орж ирчихээд багахан юм идэж аваад ор луугаа үсрэн орж, хажуу шүүгээнээсээ өнөө өвөрмөц номыг гаргаж ирлээ. Оршил хэсэг.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanfictionBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.