Өглөө хавдсан нүдтэй сэрчихээд эргэн тойрноо харав. Новш гэж, өчигдөр тэр тэнэгийг бодсоор байгаад орой унтсан. Ямар нь өөрийнхөө эрхшээлд хэдэн цаг байлгачихаад үгийн зөрөөгүй гадаа чирж гаргасанаа "Одоо харь, сайхан хөгжилдсөн биз дээ." гэдэг юм.Бас тэр сүүлд хэлсэн үг юу вэ? Бүтэн сар гарах болохоор энд байлгаж чадахгүй. Яагаад? Яахаараа?
Үсээ арчсаар угаалгын өрөөнөөс гарч ирэн зурагтаа асаалаа.
"Шуурхай мэдээ: Өчигдөр шөнө хотын хажууд байх ойгоос араатан амьтан гарч ирэн хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаа нар цогцост задлан шинжилгээ хийлгүүлэхэд биеийн эзлэх цусны 80%-ийг нь алдсан, удаан чирүүлж явсан бололтой энд тэндээ зулгарсан байжээ. Хазуулчихаад чирүүлж явахдаа маш их хэмжээний цус алдсан гэж үзсэн ч цусны мөр олохгүй байгаа юм.
Мөн хамгийн хачин зүйл нь хохирогчийн биен дээр энд тэнд нь хазсан мэт соёоны ором байгаа бөгөөд нэг бол олон амьтад дайрсан, үгүй бол нэг амьтан олон газраас хазсан гэж үзээд байгаа юм байна.
Мөн шөнө бороо хүчтэйгээр орсноос үүдэн зам халтиргаатай байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж орой үдэш гадуур бүү яваарай."
Өчигдөр эртхэн харьсан нь болж. Бурхан минь явж байгаад тэр амьтанд нь бариулчихсан бол яана. Гэхдээ тэр хол байдаг ойгоос хаа байсан энд яаж ирдэг байна? Ингээд бодохоор тэр Сонхүнд баярлах сэтгэл төрчихлөө.
Хичээлдээ явах хэрэгтэй юу. Уг нь нээх явмааргүй байх юм. За яахав хэдхэн долоо хоногийн дараа төгсөнө, зуны амралт ирсэнээр би их сургуульд орох болно. Манай улсын телевиз ямар азаар хичээл орохоос өмнө мэдээгээ тавьдаг байсан юм. Мэдэхгүй гараад цочирдсон бол яана.
Дугуйгаа унан дуу аялсаар сургууль руугаа зүглэнэ. Намайг Пак Сонхүнтай үгүй ээ бүр тэдний хамтлагийнхантай битгий тааруулаарай. Гуйж байна.
Шөнөжин бороо орсон ч тэнгэр онгойгоогүй хэвээр өнөөдөр их бүрхэг байна. Ийм өдрүүдэд тэдний хамтлаг дуртай байдаг гэж сонссон.
Бороотой бүрхэг өдөр хамаг охид тэдэнд сайхан харагдах гэж байдгаараа гоёчихсон ирдэг. Учир нь тэд ийм өдөр баттай сургууль дээр үзэгддэг юм. Халуун нартай өдөр нээх харагдахгүй. Халуунд дургүй байх. Гэхдээ заримдаа хичнээн халуун байсан ч байж л байдаг.
Хичээлээ дураараа тасласан ч арга хэмжээ авдаггүй бүр дүнг нь өргөж тавьдаг багш нар хол яваасай. Царайлаг болохоор нь хөгшин залуугүй сайн байдаг байх л даа.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanficBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.