4. Шинэ сурагчид

328 53 6
                                    


Mirae's P.O.V

Хичээлийн цаг дээр хэт их нойрмоглосондоо ширээгээ дэрлэн бараг л орчноос тасарч байтал хаалга онгойх дуулдаж ангийн багш орж ирлээ. Химийн багш түр гарчихсан байх хооронд орж ирсэн нь энэ. Харин Сонхүн өнөөдөр хичээлдээ ирээгүй. Үргэлж ялгарч явдаг хүйтэн ауранаас нь айдаг болохоор ирээгүй байсанд нь ч баярлаж байна.

"Шинэ сурагч ирсэн." гэж багш амнаасаа унагав уу, үгүй юу охид хөвгүүд шуугилдаж эрэгтэй байгаасай эсвэл эмэгтэй байгаасай гэцгээнэ. Надад хамаа алга. Зүгээр л энэ бүх хичээл хурдан дуусаад хурдан харьж унтах юмсан л гэж бодож байлаа.

Дахин хаалга дуугарч нэг хүүхэд орж ирэхэд ангийхан тэр аяараа чимээгүй болчихоод удалгүй орилолдов. Охид илүү давамгайлж байгаагаас үзвэл энэ эрэгтэй хүүхэд байх нь.

"Шилжиж ирсэн сурагч Хамада Асахи байна. Найзууд болцгооё."

Товч бөгөөд хөндий танилцуулга. Толгойгоо өндийлгөн харвал дажгүй царайлаг юм. Гадаад хүүхэд. Одоо ингээд охидууд захиа бэлэг зөөгөөд эхлэнэ дээ.

Тэр багшаас хариу хүлээлгүй миний хажууд ирж суугаад над руу инээмсэглэв. Энэ мөчид яг л Сонхүн шиг санагдсаныг нуух юун. Тэр инээмсэглэл түүн шиг ёжтой байсан юм.

Дараагийн цаг дээр дахиад л ангийн багш хэн нэгнийг дагуулсаар орж ирлээ. Ямар их хүүхэд шилжиж ирээд байна аа?

Багш "Дахин нэг хүүхэд манай ангид хуваарилагдсан байна." гэж хэлээд өнөөх хүүхэд рүү харвал тэр бага зэрэг хоолойгоо зассаар

"И Тэжүн гэдэг. Туслаж дэмжээрэй." гэж хэлчихээд бөхийлөө.

Орж ирсэн цагаасаа хойш бөхийтлөө манай ширээний зүг, Асахи руу яг л зорьсон хэрэг нь бүтсэн мэт инээсээр харж байсан юм. Завсраар нь над руу нэг л сонжиж харсаар.

Тэр бөхийчихөөд цүнхээ барин хамгийн хойшоо явах бол Асахи түүн рүү хальт харсан болоод наашаа харлаа. Тасралтгүй хажуунаас халуу дүүгээд тайван ч сууж чадсангүй. Сонхүн ихэвчлэн хүйтэн биетэй байдаг болохоор тийм тухгүй биш ч шинэ хүүхэд Асахи. Тэр төөнөж алах нь. Ямар хүн гэхээрээ ийм өндөр биеийн температуртай байдаг байна аа.

Тарах хонх дуугарахтай зэрэгцэн хамаг юмаа цүнх рүүгээ чихэн бушуухан түүний хажуунаас холдохоор зэхэв. Бүр хөлс гарчихлаа. Ангийн хаалгаар гарж явтал "Со Мирэ" гэж Асахи дуудахад нь эргэж хартал тэр аажуухан босож ирэв.

Dark Moon:Bloody /✔️/Where stories live. Discover now