Зайрмагны машин дохиогоо хангинуулсаар сургуулийн гадаа ирж зогсоход хүүхдүүд гайхаж орхив. Ахлах сургуулийн тэр тусмаа ихэвчлэн 3-р ангийнхан байдаг энэ сургуульд ийм хөөрхөн жижигхэн чимэглэлүүдтэй зайрмагны машин ирж зогсох нь хэн бүхний төдийлөн дассан дүр зураг биш."Байршлаа буруу л сонгож дээ" гэж амандаа бувтначихаад үдийн цайгаа авахаар эргэв. Хэдхэн алхам явж байтал сүр сархийсээр өнөө машин цонхоо дэлгэж байгаа их чимээ гарахад өөрийн эрхгүй толгойгоо эргүүллээ.
Гайхмаар нь тэдгээр их чимээний цаанаас, хаалга нь нээгдэж MENU бичсэн самбараа гаргаж тавьж байгаа нэгэн. Пак Сонхүн.
Худалдан авалт хийх ёстой том цонхоо дэлгэвэл тэд бүгд тэр машин дотор харагдах аж. Зайрмаг зарахаар шийдээ юу? Мэдээж танил болсон дүр зураг үзэгдэж тэр хавийн бүх охид тийшээ шуурч байгаа үзэгдэв.
Олон хүний түлхэлтээс болж нэг нь өнөө MENU бичсэн самбарыг наашаа эргүүлж орхив. Тоглож байгаа байлгүй дээ. Учир нь тэдний зарж байгаа зайрмаг нэг нь л гэхэд 7 хоногийн халаасны мөнгөтэй тэнцэхүйц үнэтэй байлаа.
Галзуу биш биз дээ?
Түлхэлцэж байсан охидууд үнийг нь хараад хэсэг хугацаанд гацав бололтой уруу царайлсаар тэндээс холдоход манай сургуулийн гүнж гэгддэг, эрх мэдэлтэй айлын охин тунаж үлдэв. Аргагүй л дээ, түүнд бол энэ мөнгийг өдөр бүр гаргасан ч чадахаар биз. Ким Жина.
Зайрмаг жигнэмэгэн дээр тавьж өгч байсан Сонү руу илт хандарсан харцаар харсаар мөнгөө төлөн гарыг нь илэх шахам авлаа. Ойлгомжтой. Сонүд сайн байх нь.
Сонү ч бас өөдөөс нь инээмсэглэсээр зайрмагаа өгчихөөд чихэнд нь юм шивнэх шиг болов. Жина баярласан амьтан толгойгоо дохичихоод хичээлдээ орохоор явлаа. Удалгүй тэнд байсан сурагчид ч тарав.
Ангидаа орж ирэн суудал дээрээ суугаад хүндрэх зовхио арай ядан өргөнө. Ойрд гэрийн цонх руу хэн нэгэн чулуу шидэж хүн айлгаад байгаа.
Хаалга дуугарч хүн орж ирээд хажууд цүнхээ шидэхэд нь Сонхүн гэдгийг мэдэв. Их л ууртай байгаа бололтой хүнд хүнд амьсгална. Яачихаа вэ бас. Түрүүхэн л зайрмаг зараад их л баясгалантай байгаагүй билүү? Нүдээ аниж гүнзгий амьсгаа авчихаад наашаа харав. Тэгсэнээ гарнаас татаж хацарны энд тэнд хүрч үзээд, гэмтсэн үгүйг л шалгаад байгаа бололтой.
"Яагаад байгаа юм?" Гараа шалгуулж байхдаа асуусан асуулт минь энэ байлаа.
"Гэмтээгүй биз? Өнөөдрөөс өглөө би очиж авна, орой би хүргэж өгнө. Дэлгүүр гарах шаардлагатай бол ойрхон юм чинь гүйчихнэ гэсэн бодолгүйгээр намайг дууд. Ойлгов уу?"
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanficBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.