Тэгшхэн зассан зүлгэн дээр хэвтүүлсэн Мирэгийн нүд улаанаар тунаран нээгдэх үед тэр туйлын үзэсгэлэнтэй болж байлаа. Хувхай цайсан арьс нь сэргэж, үс нь төлжөөд тун эрүүл болох нь тэр.Саяхан л цутгаж байсан аадар намжиж, тэнгэр цэлмээд солонго гарсан байх нь үзэгдэнэ.
Найзууд нь Сонхүнаас ч дутахгүй баярлаж инээд алдацгаав. Гагцхүү аадар намжиж буйг ч үл анзааран Мирэ рүү ширтэх Сонхүн л юу болоод байгааг ойлгосонгүй. Анхаарах ёстой гол нэг зүйл нь Мирэ амьд байна. Амьдрах амьдрахдаа бүр цус сорогч болчихсон байна шүү дээ. Баярласандаа чангаас чанга тэвэрч орхилоо. Жаалхан охин сэргээд эргэн тойрноо анх удаа харж буй мэт сонжин ажиглана.
Гэхдээ яаж? Эдвард хэлэхдээ цэнхэр шингэнийг биед нь хэд хэдэн удаа оруулж таниулаад, дараа нь заавал цус сорогчоор хазуулж байж эсрэг өөрчлөлт гарч бүрэн цус сорогч болдог гэсэн дээ.
Харин Мирэ цэнхэрийг нэг л удаа тариулсан бас цус сорогчоор ч хазуулаагүй хэрнээ сэргээд босоод ирсэн. Түүний сайхан үнэртэй цусанд учир байна уу, эсвэл бүр өөр зүйл үү?
Mirae's P.O.V
Асахид сүлбүүлэн асар их өвдөлтийг мэдрэхдээ би өөрийгөө үхэхийг мэдэж байв. Хайртынхаа уруулыг эхний бөгөөд эцсийн удаа мэдэрчихээд биеэ дийлэхгүй хойшлоход Сонхүн намайг тэвэрч авах нь мэдэгдэж нүдээ аньсан юм.
Сүнс минь биеэсээ гарч орхисон мэт тэдний дуу хоолой цуурайтан алсран холдоно. Диваажин эсвэл там гэж байдаг бол аль руу нь орох болоо гэх мэт зүйлүүд ч бодоод амжлаа.
Гэтэл цээжин тушаа асар их өвдөлт мэдрэгдэн, хөлнөөс чирч буй мэт л санагдахад гацаж орхив. Би чинь үхсэн биш бил үү?
Хэсэгхэн нүдээ аниж суугаад нээхдээ би цэлмэг тэнгэрийг олж харав. Үхчихээд солиорч байгаа юм байх даа гэж бодсон ч үүлс хэтэрхий хурдан хөдлөж, цаахна шоргоолжны газар чичрүүлэх чимээ сонсогдож эхлэхэд гайхаж орхилоо.
Юмс хэтэрхий их чимээтэй дуулдаж толгой өвдөхдөө гараараа чихээ даран хажуу тийшээ харахдаа гайхширсандаа том нүдлэв. Сонхүн над руу ширтэх агаад би түүнийхээ нүүрний инч бүрийг нь алдалгүй харж, бүр саяхан зүсэгдсэн шархан завсраар нь орох мэт хэр гүнзгий шархалсаныг нь ч харж чадаж байлаа.
Гараа тулан өндийгөөд бусад зургаан залуус руу харахдаа бүр л гайхширч орхилоо. Бэртсэн газар болгоныг нь олж мэдэж, яаж яваад гэмтээсэн нь ч нүдэнд харагдах шиг болов.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanfikceBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.