3. Хэлж боломгүй нууц

353 54 5
                                    


Sunghoon's P.O.V

Зүгээр ч нэг амьд хөгжмийн хамтлаг биш, энэ нэрэн доор нуугдсан хэлж боломгүй нууцтай харанхуйн дундах бид.

Уур хүрч ядсандаа ширээн дээрх тамхинаас шүүрэн асааж татаж эхлэв. Никотин хоолой руу минь гулсан орсоны эцэст бага зэрэг тайвшран нүдээ аньлаа.

Өчигдөр бүтэн сар гарахад байшингаа дангинатал түгжиж, хангалттай уух цус авчраад тавьсан ч шинэ жулдрайнууд загатнах шүдээ барьж дийлэлгүй зоорийн хаалгаар оргочихсон байсан.

Тэгж гарчихаад ядаж цэвэрхэн хийчихгүй цогцос үлдээчихсэн нь бидний уурыг хангалттай хүргэж байлаа. Шинэ хүмүүс болон доогуур түвшинд байгаа цус сорогчдыг бид хариуцаж, түвшин ахитал нь хянадаг.

Хараал ид гэж одоо Эдвардад хяргуулна даа. Ер нь бид нарт иймэрхүү шинэковуудыг хариуцуулахаа болиосой билээ. Хаалга дуугарч Жонвоны цаанаас өнөө асуудал таригчид хаалгаар орж ирэв. Араас нь манай хэд ч бас орж ирээд наашаа харан зогсож байлаа.

Тэднийг араасаа гарган Жонвон над руу түлхээд "Чи тэднийг сурга. Та нарын ахлагч гээд би хангалттай их гүйсэн. Одоо жаахан амармаар байна." гэчихээд толгойныхоо чамархайн дээр гараа тавин массажласаар гарч одов.

Жонвон. Тэр анх энд ирэхдээ, үгүй ээ бүр бидэнтэй энгийн найзладаг байхдаа ч онцгой байсан. Аливаа зүйлийн гаргалгааг хурдан олчихдог, шийдвэр гаргахдаа сайн учраас Эдвард түүнийг бидний, дээд зэрэглэлийн цус сорогчдын ахлагч гэж зарласан. Гэхдээ тэр ахлагч гэх мэтийг хийх үнэхээр дургүй. Бид ч санамсаргүй олдсон энэ хувь тавилангаа үзэн яддаг. Жонвон ахлагч гэж давхар ажил хийгээд бүр илүү дургүй нь хүрдэг байх.

Бусад гишүүд рүүгээ харвал бүгд намайг хий гэсэн шиг толгой дохичихоод гарлаа. За яахав. Дахин нэг тамхи асааж уушиглачихаад босон урд нь зогсоход тэд надаас сүрдэн доошоо харав.

"Та нар иймхэн зүйл тэвччихэж чадахгүй цаашдаа яаж амьдрах юм? Энэ тарьсан асуудал чинь ямар хор уршиг дагуулах болохыг мэдэж байна уу! Наад зах нь биднийг мөшгих эсвэл бүр олж мэдэх."

Уурласандаа орилох шахам загнаж байсан би гүнзгий амьсгаа аван дуугаа намсгаж "Та нарын хийсэн зүйл манай угсаанд хохирол учруулахаар байсан тул бүтэн сар цус уухгүй, харанхуй гянданд хорих шийдвэрийг гаргаж байна. Тэндээ сайн бодож тунгаан өөрсдийгөө барьж чадахаар болоод гарч ирээрэй. Аан тийм барьж чадахгүй бол энэ нэг сар сунгагдсаар байх болно."

Dark Moon:Bloody /✔️/Where stories live. Discover now