Зайрмаг барьсаар ирсэн Асахи нүүр дүүрэн инээмсэглээд гараа сунгав. Үнэндээ хсүүлийн үед бид хоёр дотно болоод байгаа. Тэр хонхорхойгоо гаргаад инээх үед нь би хайлах шиг л болдог юм. Үнэхээр царайлаг биш гэж үү?Хэдий хугацаа өнгөрч Асахи хажууд байж, хань болж өгч байгаа ч тэр зүүд санаанаас гарахгүй юм. Бас Carnival номны 2-р бүлгийг нээж үзэх хэрэгтэй.
Тэрхүү зүүднээс хойш нилээн удаж байгаа тул би дассан бас мартагнаж эхлэсэн. Гэртээ хариад UP бүлгийг үзэхээр бат шийдэв. Гэхдээ хичээл амарсанаас хойш Сонхүн сураг ажиггүй байсаар л. Ирэхгүй удахаар нь санаа зовоод байх юм.
Асахигаар хүргүүлчихээд гэртээ орж ирэн жүүс аягалсаар номын хавтасыг дэлгэв.
Тэгээд нэг удаа гүнзгий амьсгал аваад эхний хуудсыг эргүүллээ. Гарчиг."UP - Шаргал болон Хөх"
Алтлаг үсгээр товойлгон бичсэн байх эхний хуудсыг хараад би мөн л гайхширч орхив.
"Гүнж урилгыг хүлээн авлаа." гэсэн жижигхэн хэсэгтэй хамт тэр үдэшлэгний урилгын зураг. Гэхдээ илүү сонгодог хэв маягтай. Гадаа гэгээ тасартал гүнж болон шаргал, хөх өнгөний тухай бодсоор суув.
Өмнөхөөсөө арай шийдэмгий болсон би шууд цааш нь хуудсуудыг эргүүлсэн ч юу ч бичигдээгүй хоосон. Гагцхүү алтан үсэгтэй гарчиг.
Энэ ном яг ямар учиртайг, Сонхүн яагаад өгсөнийг, яг надад ирсэн үдэшлэгний үгс зурган дээр байгааг тайлбарлах нэгэн хэрэгтэй байна.
Шөнө болж эхлэх үед удаан суусан би өндийж, хөргөгчнөөс бялуу гарган идэж суухуйд тог, тог, тог.
Яг л гурван тогшилт. Угаас энэ хар шөнө манайд ирэх хүн байхгүй, ойрын үед надад болоод буй үл ойлгогдом зүйлс дахин эхлэж байгаа бололтой.
Зөөлхнөөр эхлэсэн тогшилт бага зэрэг чангарсанаа удалгүй суларч, хэн нэгэн хаалга дагаж гулсан унах чимээ гарлаа. Хараал ид, яагаад надад ийм зүйл болдог юм бэ?
Чимээ гаргалгүй өрөөндөө орохоор зэхэн эргэтэл хаалганы цаанаас "Цайз" гэж зовиуртай нь аргагүй бувтнах сонсогдох үед би гартаа барьсан модоо алдаж орхилоо.
Тэр байх нь.
Хаалгаа бушуухан онгойлгохоор шийдэж гүйж очихдоо хөлөө цохиж, догонцсоор нээлээ. Урд минь хүйтэн хөлс нь цувж, уруул нь сэтэрч цустайгаа холилдсон Сонхүн хэвтэх аж. Нүд нь хагас нээлттэй арай ч ухаанаа алдчихаагүй байна.
YOU ARE READING
Dark Moon:Bloody /✔️/
FanficBass Guitar & Vampire, Zither & Werewolf. Don't play with them.