Виж сүйх тэрэгнээс морио салган жүчээнд оруулж уялаа. Өвс, устай өгчихөөд Цасханд зориулж хэвтэр бэлдэв. Гэртээ орж ирвэл ээжтэйгээ таарна.
"Би аавд чинь чамайг ирсэнийг хэлчихье. Найзууд чинь зочины өрөөнд байгаа. Тухтай байлгаарай. Оройн хоол удахгүй бэлэн болно шүү." гэхэд нь ойлголоо гээд цааш явав.
Вижийг суугаад удаагүй байхад хүнд алхах хөлийн чимээ цуурайтаж, тэдэн рүү улам ойртоно. Удалгүй өндөр нуруу, туранхай дуу гэмээр биетэй эр орж ирэн Вижийг тэвэрч авлаа. Энэ биеийн хаанаас ийм хүч гардаг байна гэмээр газраас хөндийрүүлж, буцааж тавиад "Сайн байна." гэж магтав.
Өнөөх эр суудалд суугаад "Винсент Рөүж, археологч" хэмээн өөрийгөө танилцуулав. "Тэгэхээр та нар Вижийн найзууд байх нь." хэмээн инээмсэглээд яриагаа эхлэнэ.
Вижийг бодвол хамаагүй яриасаг хүн аж. Амина үе үехэн цонхоор гадагшаа ширтэнэ. Цасхан гэрт ороход хэтэрхий том учир гадаа үлдсэн. Харамсалтай нь хаалгаар багтаагүй тул өөр арга байгаагүй. Санаа зовон байнга л гадагшаа харна.
Тэднийг ярьж байх хооронд Мэйрит хоол авчран ширээн дээр тавив. Амина руу хараад "Цасханд тусад нь хоол өгчихсөн шүү." хэмээн эелдэгээр хэлэхэд санаа нь жоохон ч гэсэн амарлаа.
Бүгд хоолны ширээнд сууж, оройн хоолоо тухтай идэцгээнэ. Урт замд явж, ядарч, өлссөн тул хүүхдүүд амттай хоолонд дурлана. Винсент шалгаруулалтын тухай асуухад Виж, Кол, Ригрит хоолоо идэх зуураа асуултанд нь тайван хариулах аж. Харин Амина Мэйритын олон асуултанд ганцаараа хариулах гэж толгойгоо ажилуулах хэрэг гарна.
"Сониноос та мөсөн шулмыг эмэгтэй гэсэн биз дээ." хэмээн ааваасаа эргэлзэн асуув.
"Тиймээ. Шалгаруулалтанд таарсан юм уу?"
"Хоёр дугаар шатанд бараг л таарах дөхсөн. Үргэлж л нөмрөгтэй яваад байсан юм. Халз тулаанд харахад эрэгтэй байсан." гэж аав руугаа ширтэн хэлэв.
"Хмм. Хачин юм даа." гэж хэсэг бодол болсон оо "Маргаретын бэлтгэл хэр санагдав." хэмээн сэдэв өөрчиллөө.
"Их хүнд. Гэхдээ үр дүнтэй."
Хөлөгбаатрын шалгаруулалт, бэлтгэлийн талаархи яриа өрнөж дуусахад оройн хоол ч дууслаа.
"Та нар хол зам туулаад ядарч байгаа биз. Сайн амраад ав. Маргааш тухтай ярилцая." хэмэнэн Винсент хэлээд ажлын ширээнээс босов.
YOU ARE READING
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
FantasyNovel by @KingofLazy Photo by @AkiYasushi