Хичээл зүтгэлээ гарган байж авсан авдарыг нь булаан авч байх үед ч, өөрийг нь цохих гээд гараа далайх үед ч тэр болиулж, аль эсвэл бултаж чадах байсан. Гэтэл тэр тэнэг хүн шиг бултаж эсвэл болиулах гэж оролдолсонгүй. Эцэст нь зүгээр л зогсож байгаад зохиулчихлаа. Амина тэнэг үйлдэл гаргасан өөрийгөө гайхахаас илүүтээ ичиж аль хэдийн цохиулж улайсан нүүр нь улам улайна. Хацар хорсож өвдсөндөө... үгүй ээ, хацрынхан хорсох өвдөлт утгагүй бодлоос нь түүнийг сэрээхэд өөрөөсөө ичиж, уур хүрсэндээ нэг гараа хамаг хүчээрээ атгаж нөгөө гараараа улайсан хацраа барина. Нүднийх нь буланд нулимс цийлэглэж, шүдээ зуусаар өөрийгөө зүхлээ.
"Аххх... Тэнэг юм... эд нар шиг арчаагүй амьтад дээрэлхүүлээд, энэ усан толгойтой малд цохиулж л байдаг..."
Эрик Аминагын амандаа бувтнахыг сонсоод өөрийг нь усан толгойт мал гэж доромжилсонд уурсаж хөмсгөө зангидна. Анчидийн хот Казадорад тэр үеийнхээтэйгээ хүч тэнцүү байсан ч түүний гол давуу тал бусдаас ухаантай байсан явдал. Ямар ч анд явж, хэр аймшигтай араатантай тулгарсан ч ухаанаа ашиглан ядах юмгүй барьдаг байсан үе саяхан. Хүн бүр л түүнийг ухаантай хэмээн магтаж ирээдүйд сайн анчин болно гэж сайшаадаг байсан. Эрик ч үүгээрээ бахархдаг. Гэтэл түүний урд зогсох нэг муу охин дөнгөж сая өөрийнх нь бахархлыг доромжилчихлоо. Яаж тэр үүнийг тэвчинэ гэж. Эрик уурандаа гараа чангалан далайгаад уурлаж дорд үзсэн өнгөөр Аминад хэллээ.
"Зөөлөн хандая гэж бодсон юм. Өөртөө л харамсаарай."
Амина даруйхан цэргийн шид хэрэглэн хурд хүчээ нэмээд хормын дотор Эрикийн урд ирлээ. Зүүн гараараа далайсан гарных нь мөрнөөс баруун гараараа цээжин хэсгийн хувцаснаас нь чанга гэгч нь атгалаа. Эрикээс хэд дахин их хүчээр угзран татаад бүтэн эргүүлж тойрон зогсох хүүхдүүдийн зүг шидэж орхилоо. Гэнэтийн зүйлсэд бэлтгэлгүй байсан хүүхдүүд Эрикийн том биед цохиулан хоёр гурван метрийн зайд шидэгдлээ. Үр дүнд нь авдар тойрон зогсох хүүхдүүд хоёр хуваагдлаа. Цөөн хэдэн азтай цохигдоогүй үлдсэн хүүхдүүд нь азгүйчүүлийн зүг юу болоод байгааг гайхан ширтэцгээнэ.
Хүүхдүүдийг удирдаж байсан хүүгийн нүд нь улаанаараа эргэлдэн хөмсөгөө зангидаад Аминагын зүг харлаа. "Яадаг..." гэж Аминаг доромжлох санаатай амаа нээсэн ч өгүүлбэрээ гүйцээж хэлж чадалгүй гацаж орхилоо. Түүний их уур хилэн нь айдсаар солигдож хамаг бие хөшин хоолойн ч гарахгүй зогсох аж. Учир түүний дорд үзэж юу ч чадахгүй гэж бодсон охин нь хоёр гараараа сургуулилтын модон сэлэм барьчихсан ширүүн харцаар цоо ширтэн түүн рүү асар хурдтай ойртож байх бөгөөд хормын дотор нүүрэнд нь тулаад ирчихсэн тул гайхаж, айсандаа хөшсөн нь энэ. Төд удалгүй зүүн хавирганых нь хавьцаа тэвчихийн аргагүй өвдөлт мэдрэгдэж дуу ч гаргаж амжилгүй ухаан нь балартан хэдэн метр газар шидэгдлээ. Газарт унахдаа дөрвөн мөчөө тэнийлгэн амнаасаа цагаан хөөс цахруулан хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хөөрхий минь аль хэдийн ухаан алдаж.
ESTÁS LEYENDO
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
FantasíaNovel by @KingofLazy Photo by @AkiYasushi