Нүдээ нухалж, эвшээсэн нойрмог хүүхдүүд бэлтгэлтийн байрны арын талбайд, тэртээд бараантах уулс руу харан жагсацгаана. Гэгээ дөнгөж л орон үүр цайж байх агаад жихүүн салхи үлээж хацар хайрна. Хүүхдүүд таван эгнээ, арван цуваа болж дөрвөлжин хэлбэр үүсгэн зогсох агаад бүгд нэг өнгийн хувцсаар жигдэрсэн байв.
Маргарет тэдний урд зогсох бөгөөд "Сонсоцгоо. Ямар нэг шид ашиглах хатуу хориотой. Надтай хурдаа тааруулж гүйнэ шүү." хэмээн чанга, тод дуугаар анхааруулаад дохио өгөн уулын бэл чиглэн гүйж эхэллээ.
Аминагын хувьд цэргийн шидээ ашиглахгүй байсан ч энэ нэг их хэцүү даалгавар биш. Тэр хөлөгбаатрын шалгаруулалтанд тэнцэхийн тулд Берто өвөөгийн заавраар, мөн Тэнгэрийн цамхаг дахь бэлтгэлийн үеэр хамгийн их хийсэн зүйл нь гүйх болохоор тэр шүү дээ. Нэг хэвийн хэмнэлээр гүйх зуураа Амина бусдаас арай удаан гүйж байгаагаа анзаарлаа. Аль эсвэл бусад хүүхдүүд хурдаа нэмэхийн анзаарсан гэвэл илүү зохих биз.
Маргарет тодорхой зам туулах бүрт улам хурдалж сүүлийн дөрвөн зуу шахам метр газарт хүүхдүүдийн биеийн чадамжид тааруулан хурдаа тасралтгүй нэмсээр улын бэлд ирлээ. Газарт сууж аль эсвэл өвдгөө түшин зогсох амьсгаадсан хүүхэд бүрийг ажиглана. Харин түүнд хувьд тийм ч их хүч, тамир тэнхээ зарцуулаагүй болох нь жигд амьсгалаас нь харагдана.
"Арван минутын амралт. Дараа нь уул өөд өгсөнө шүү." гэж Маргарет өнөөх чанга дуугаар хэлчихээд өндөр газарт гаран зогслоо. Хүүхэд нэг бүрийг ажиглан зогсохдоо Аминаг онцгойлон харав.
Шалгаруулалтын үеэр хүүхэд бүрийн мэдээллийг чадахаараа цуглуулсан хэдий ч Аминагын талаархи мэдээлэл маш цөөхөн байсныг дурдах хэрэгтэй байх. Ашигладаг шид, нэрийг нь эс тооцвол бүх зүйл нь тодорхойгүй, мэдээлэл цуглуулах боломжгүй байсан нь хачирхалтай.
Маргаретийн өөрийн гэсэн салааг үүсгэсэн шалтгаан нь тусгайлан бэлтгэгдсэн, чадварлаг, хүчирхэг, Хаант улсыг ямар ч аюулаас хамгаалж чадах хөлөг баатруудыг бэлтгэх. Маргааш аль эсвэл хэдэн арван жилийн дараа ч байж болох хэзээ гэдэг нь тодорхойгүй том дайнд ялалт байгуулахын тулд, Хаант улсыг хамгаалахын тулд тэр тэднийг хамгийн үр дүнтэй аргаар бэлтгэх хэрэгтэй. Тиймээс хүүхэд бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл, зан чанар, давуу, дутагталтай талуудыг тэр мэдэх шаардлага үүсч байгаа юм. Эдгээр мэдээллүүдийг шулмын мэдлэгэтэй нийлүүлвэл тэр хамгийн сайн үр дүнд хүрнэ гэдэгтээ бат итгэнэ. Урдаа байх хүүхдүүдийг бэлдэх хугацаа л хангалттай байгаасай гэж өдөр бүр дотроо битүүхэн залбирсаар.
KAMU SEDANG MEMBACA
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
FantasiNovel by @KingofLazy Photo by @AkiYasushi