2-р үеийн дүн

68 8 3
                                    

Виж шидээ шившиж дуусахад тэдний хурд илүү хурдаслаа. 'Хэрвээ намайг цэргийн шид ашигласан байхад энэ шидийг шившсэн бол би хэр хурдалж чадах байсан бол?' гэж Амина гайхширан бодно. Учир Вижийн ашигласан шид цэргийн шидээс дутахааргүй хурдан байсан юм. Тэгэхээр хамгийн муудаа л түүний хурдыг хоёр, гурав дахин ихэсгэсэн гэсэн үг.

Виж багийн гишүүдээ удирдсаар хамаг хурдаараа явж хангалттай холдсоны эцэст ойролцоох том бургас дунд нуугдаж ардаас хэн нэгэн дагаж байгаа эсэхийг шалгана. Түүний харц нэг газраа удаан тогтолгүй ийш тийш гүйнэ. Аюулгүй байдлаа шалгаж дууссаны эцэст хүндээр санаа алдаад амьсгаадан сууна. Багийнхан нь түүн рүү юу болоод байгааг ойлгож ядан хариулт хайсан харцаар ширтэнэ. Кол түүний ярихыг хүлээж ядаад "Саяны мөсөн хөшөөнүүд юу байсан бэ?" гэж яаран асуулаа.

"Хүүхдүүд. Өөр багийнхан. Магадгүй нэг дүгээр баг байх." гэж Виж амьсгаагаа дарангаа хариулна. Кол Вижийн хэлсэн зүйлд үл итгэн хөмсгөө атрилдуулж хамраа үрчийлгэсээр "Тэгээд тэр нөмрөгтэй хүүхэд тэр бүхнийг хийсэн гэх гээд байна уу. Тэр яг хэн юм бэ?" гэж асуулаа.

"Винтэрфоллын мөсөн шулам." гэж Виж хариулчихаад уртаар санаа алдаад яриагаа үргэлжлүүллээ.

"Хатагтай Маргарет Розег хүртэл шавиараа хүлээж аваагүй байж яагаад түүнийг шавиа болгосныг гайхаж байсан юм. Гэхдээ түүнийг шавиа болгохгүй бол өөр хэнийг ч шавиа болгохгүй гэсэн үг."

Вижийн хойлоонд арга ядсан аяс тодрохын зэрэгцээ өөртөө итгэлтэй өнгө мэдрэгдэх нь Аминад хачирхалтай санагдана.

"Розе гэж Розе Аелинг хэлээд байна уу? Бас ямар мөсөн шулам бэ?" гэж Ригрит толгойгоо маажин асуух нь будилж, ойлгохгүй байгааг нь харуулна.

"Та нар үнэхээр юу ч мэдэхгүй хэрэг үү?" Виж нүдээ бүлтийлгэж амаа ангайн асуулаа. Амина нөгөө хоёрын хамт чимээгүйхэн толгойгоо дохино Виж 'Арай ч дээ' гэсэн аятай гараа дэлгэн нүдээ эргэлдүүллээ.

"За яахав. Цаг бага байгаач би та нарт тайлбарлаад өгөе. Розе Аелин бол бидний үеийн хамгийн хүчирхэг шидтэн. Авъяас чадвараараа гоц суутнуудыг хол давсан бөгөөд туйлын үзэсгэлэнтэй. Мөн тэр салхин шид болон нэг нууцлаг шид ашигладаг юм. Хоёр жилийн өмнө тэр хатагтай Маргаретад шавь орох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн."

Виж Розегын талаар ярихад түүний нүд нь гэрэлтэж, яриа нь түргэснэ.

"Харин мөсөн шулмын тухайд... Винтерфолл гэр бүлд хэдэн зуун жилд нэг мөсөн шид ашиглах чадвартай нэгэн төрдөг гэсэн домог байдаг. Хэн ч үүнд итгэдэггүй байсан ч гучин жилийн өмнө хатагтай Маргарет төрж үүнийг үнэн гэдгийг баталсан. Хүмүүс түүнийг Винтэрфоллын мөсөн шулам гэж нэрлэдэг. Харин түүний шавь хоёрдох нь. Тиймээс л хатагтай Маргарет түүнийг шавиа болгосон хэрэг. Саяны явдал ч үүнийг гэрчилээд өглөө. Одооноос түүнээс зайлс хийсэн нь өлзийтэй."

Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүхDonde viven las historias. Descúbrelo ahora