Зайда эмээ яагаад Берто өвөө Аминаг Хэйсийн шидтэн биш гэсэн учрыг ойлгож эхэллээ. Түүнийг олон жил мэдэхийн хувьд Аминаг Хэйсийн шидтэн биш гэж үнэмшүүлэхийн тулд худал зүйл зохиож ярихгүйг нь мэднэ. Харин ярьсан түүхийн хувьд... яагаад өнөөх бяцхан охин худал ярьсан байж болохгүй гэж? 'Хот тосгодыг сүйрүүлж чадахаар хүчирхэг араатныг хормын дотор устгасан нэгэн худал ярих хэрэг байхгүй л болов уу.' гэсэн бодол толгойд нь төрнө.
Берто өвөөгийн ярьсан зүйлээс хэдэн зүйл ойлгомжтой байсан юм.
Нэгт: Хэйсийн шидтэнгүүд бүгд маш хүчирхэг галын шид ашигладаг.
Хоёрт: Тэд хүмүүсийн мэдэхгүй газраас буюу өөр ертөнцөөс ирцгээсэн.
Гуравт: Тэд өөр өөр ертөнцүүдийн хооронд чөлөөтэй шилжиж чадах явдал юм. Хэрвээ үгүй бол ердөө даалгавар биелүүлэх гэж өөр ертөнц рүү явахгүй шүү дээ.
***
Зайда эмээ Аминагын духан дээр гараа тавин сууна. Түүний гаранд бүдэгхэн гэрэлтэх цэнхэр өнгийн шидэт тойрог харагдах аж. Гараа зугуухан доошлуулан хөлийн хуруу хүртэл аваачихад гарандах шидэт тойрог нь бүдгэрч сарнилаа. Духан дахь хүйтэн хөлсөө арчингаа гүнзгий амьсгаа авах их ядарсаныг нь илтгэнэ. Харамссан, өрөвдсөн мөн багахан найдвар тээсэн харцаар Аминаг хэсэг ширтээд гарч одлоо.
Зайда эмээ өдөр болгон ухаангүй байгаа Аминаг асарч, түүний биеийн байдлыг муудуулж, сульдаахгүйн тулд шидээр эмчилгээ хийнэ. Зайда эмээд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй. Харин Берто өвөөд... хүлээхээс өөр зүйл хийж чадахгүй байх нь сэтгэл доторхи бул хар чулууг нь улам хүндрүүлнэ. Арав гаран хоногын дараа сэрэх хэдий ч, үүнийг сайн мэдэх ч гэсэн нандигнан хайралдаг нэгэн нь орон дээр ухаангүй хэвтэхэд тэдний сэтгэл зүрх урагдаж өөрсдийгөө буруутгах аж. Бас ямар нэгэн зүйлээр тусалж чадахгүй байгаа арчаагүй өөрсдийгөө зүхнэ. Гэнэт л босоод ирэх юм шиг санагдав уу аль эсвэл Аминагын царайг харж зүрхээ дэвтээх гэв үү. Өдөржин түүнийг хий дэмий ширтэн сууцгаана.
***
Берто өвөө, Зайда эмээ гал тогооны өрөөнд оройн хоолоо идэн сууна. Өрөөг нам гүн бүрхжээ. Уйтгар гуниг, санасан сэтгэлийн анир чимээгүй. Берто өвөө шөл уух гэж барьсан халбагаа аяганыхаа хажууд тавина. Тоос ч тогтоогүй цэвэрхэн халбага. Сулхан хэдий ч тод сонсогдох Берто өвөөн дуу нам гүм байдлыг эвдлээ.
"Амина маргааш сэрэхгүй байх. Би ахмадтай очиж уулзана аа. Түүнийг хөлөг баатрын танхимд багшилж байгаа гэж сонссон. Өмнө нь Шидийн академийн багш нар ганц хүүхэд тусгайлан оруулах эрхтэй байдаг гэж сонсож байсан юм. Магадгүй тэр Аминаг хөлөг баатрын танхимд оруулж чадах байх."
VOUS LISEZ
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
FantasyNovel by @KingofLazy Photo by @AkiYasushi