Шөнийн зочин

34 3 2
                                    

   Нар жаргаж, харанхуй нөмрөх үеэр Амина бэлтгэлийн байрандаа орж ирлээ. Мөсөн талбай дээрхи бэлтгэлийн хугацаа богино тул гэгээ тасрахаас өмнө дуусжээ. Өдөржин хийсэн бэлтгэл сургуульд хувцас нь тоос, шороонд дарагдаж, хамаг бие нь хөндүүрлэнэ. Яг одоо дулаан, зөөлөн орон дээрээ унтаад өгмөөр санагдана. Гэхдээ эхлээд бохир хувцасаа тайлж, тоос шорооноосоо салахаар шийдлээ. Ванн дүүрэн бүлээн усанд орж биеэ амраагаад цэвэрхэн хувцас өмсөхөд шинээр төрсөн мэт санагдана. Хөдлөх бүрт хөндүүрлэх яс, булчинг эс тооцвол бүх зүйл гайхалтай. "Хөлөгбаатрын бэлтгэл эхлээгүй байхад ийм хүнд бэлтгэл хийж байхад эхлэвэл бүр хүнд бэлтгэл хийх байх даа." гэж өөрийн эхргүй сэтгэлээр унана. Олон бодол толгойнд нь эргэлдэх авч, ихэнхи нь хэрэггүй зүйл. Урьд өмнө нь хийж байсан бэлтгэлүүд хүнд гэсэн яаж ийгээд даваад гардаг байсан. Харин өнөөдөр хийсэн бэлтгэл... Бараг үхэх шахсан гэвэл буруудахгүй байх. Хамгийн хэцүү нь мөсөн араатнуудын эсрэг тулалдсан явдал. Тэр харгис хэрцгий мөсөн баримлуудын барааг дахиж харах хүсэл төрсөнгүй.

   Хоёр хацраа зөөлөн алгадан, гүнзгий амьсгаа авч, гаргаад оройн хоолондоо орохоор шийдлээ. Виж, Ригрит, Кол гуравтай бэлтгэл болон ойр зуурын тухай ярилцаж хэсэг суув. Харин орой нь ямар ч чанга дуу чимээнд сэрэхээргүй бөх унтлаа. Тусгай бэлтгэлийн үлдсэн өдрүүд ч энэ мэтээр, нэгэн хэвийн өнгөрнө. Сүүлийн өдөр мөсөн талбай дээрх бэлтгэл дуусахад Маргарет "Бүгд оройн хоолны дараа амралтын танхимд цуглана шүү!" гэж шаардлаа. Бэлтгэлээс бусад үеэр тэднийг цуглуулсан нь анхны тохиолдол. "Сүүлийн өдөртэй холбогдуулан яриа хийх гэж байгаа биз" гэж Амина бодно. Хамгийн чухал нь мөсөн араатнуудтай дахиж тулалдахгүй болсон явдал.

   Орой амралтын танхимд бүх хүүхдүүд зөөлөн буйдан аль эсвэл ширээний хажуудах сандал дээр сууцгаана. Зарим нэг нь газар хивсэн дээр суух бол цөөхөн үлдсэн нь хана налан цаана нь зогссож харагдах аж. Бүгд өөрсдөдөө тухтай байрлалаа эзлэн хатагтай Маргаретыг хүлээв. Удалгүй тэр орж ирэн яриагаа эхэллээ. Урьдын л адил түүний чанга, тод дуу хоолой өрөөг дүүргэнэ. Хүйтэн хөндий биш ч гэсэн, эелдэг зөөлөн биш.

   "Өнгөрсөн таван өдрийн хугацаанд та бүхэн сайн байлаа. Зарим миний бодсоноос ч илүү байсныг дурдах хэрэгтэй биз." хэмээн баяр хүргэнэ.

   "Юуны түрүүнд өлөгбаатрын сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүүхэд бүр өөрийн орох хөлөгбаатрын салааг сонгох эрхтэй... гэдгийг та нар мэдэх байх. Мөн энэ эрхээ ашиглаж чадалгүй энд ирсэн. Би та нарыг хүчээр авчирсан гэж ихэнхи чинь бодож байгаа биз. Тиймээ та нарын зөв. Та нарын ихэнхи нь гомдолтой байгаа биз. Тиймээс та нарт эрх чинь одоо ч хүчинтэй байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүсвэл одоо ч ашигласан болно. Би та нарын хүслийг хүндэтгэх болно." гээд өрөөндөх хүүхдүүдийг нэг бүрчлэн ажиглана. Яриагаа үргэлжлүүлэхээс өмнө тэднийг ямар хариу үйлдэл үзүүлхийг нь харах аж.

Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүхTempat cerita menjadi hidup. Temukan sekarang