Амина дараа долоо хоног болтол юу хийх тухайгаа бодно. Өвөө, эмээ хоёр нь байхгүй болохоор бэлтгэлийн байрнаас гарсан ч хийх зүйл байхгүй. Магадгүй хоттой танилцаж, дэлгүүр хэсэж болно. Нийслэл хотын талаар мэдэх зүйл ховорхон тул хийх зүйлс нь хязгаарлагдмал санагдах аж. Бэлтгэл бэлтгэл гэсээр сайн амрах боломж гараагүй. Тиймээс ийм сайхан боломжийг хий дэмий, эзгүй байранд уйтгарлаж, өнгөрүүлэхийг хүсэхгүй байв.
Бодолд автан орон дээрээ суухад Цасхан руу харна. Хамгийн сүүлд түүнтэй хэзээ түүнд зориулж цаг гаргасан тухай толгойд нь буух аж. Хамгийн сайн найзаа тоохгүй орхисондоо сэтгэл л эмзэглэнэ. "Цасхаан, Ой руу явмаар байна уу?" гэж хоёх хацрыг нь шахан үрэхдээ асууна. Гэнэт өөр рүү үсрэхэд нуруугаараа орон дээр унана. Цасхан мөрөн дээр нь урд хоёр сарвуугаараа даран, нүүрийг нь долооно. Өөрөөс нь хэд дахин хүнд амьтны доороос хичнээн хичээгээд ч босож чадахгүй тул дотроо уйлан, болихыг нь хүлээх аж.
Амина Цасханг дагуулан ой руу явахаар шийдлээ. Бэлтгэлийн байрнаас хол, магадгүй хотын гадна байх ямар нэг газар руу явж болох тухай бодно. Түүнийг хотод ирж, бэлтгэлд хамрагдсанаас хойш Цасхан гэрээс огт гараагүй. Хоригдсон гэж хэлэхэд бараг л буруудахгүй биз. Тиймээс түүний чөлөөтэй байж болох газар руу нь дагуулж явахыг хүссэн хэрэг. Аль болох хүн багатай газар байх тусмаа сайн. Харин ойд хэдхэн өдөр амьдарна гэдэг Аминагын хувьд энгийн зүйл.
Цэвэр агаар амьсгалахаар шийдэн Цасханг гарлаа. Бэлтгэл дууссан учир байр хөл хөдөлгөөн ихтэй байх аж. Зарим хүүхдүүд гэртээ харихаар юмаа бэлдэх бол зарим нь аль хэдийн өэлэн болж, явцгааж байв. Байранд үлдэхээр шийдсэн хүн бараг л байхгүй гэж хэлэхэд буруудахгүй биз. "Амина. Амина" гэсээр Виж алхан ирлээ. "Түр ярилцаж болох уу?" "Мэдээж. Юу ярих гэсэн юм бэ?" хэмээн сонирхон асууна. "Тэгвэл амралтын өрөө рүү явцгаая" хэмээн урд нь гарч алхахдаа зарим зүйлсийг тайлбарлаж өгөв.
"Ааваас захидал ирсэн. Судалгааны ажлаа дуусгаад гэрт ирчихсэн гэсэн. Би чамд хэлж байсандаа." хэмээн хажуудаа үүрсэн жижиг цүнхэнээсээ захиа, ном хоёр гаргаж ирлээ. "Тэр энэ дээр юу бичигдсэн байгааг тайлж чадна гэж." Амина сандал дээр суухдаа толгой дохино. Виж түүн рүү нухацтай харж байснаа "Надтай цуг гэр рүү минь явахгүй биз?" гэж асуух нь тэр. Аминад гэнэтийн асуулт сонин санагдана. Виж түүнийг авч явахыг хүссэн нь байгаа байдлаас нь илт мэдэгдэнэ. Толгой сэгсрээд "Уучлаарай. Би чадахгүй байх" гээд Цасханы толгойг зөөлөн илнэ. "Аа. Ямар нэг төлөвлөсөн зүйл байгаа юм уу? Гэнэт сонин зүйл асуучихав уу?" хэмээн толгойгоо маажив. "Гэхдээ Ригрит, Кол хоёр ч бас цуг явж байгаа. Гэрийхэндээ найзуудаа танилцуулахыг хүссэн юм л даа." гэхдээ горьдлого тээсэн харцаар түүнийг цоо ширтэнэ. Амина нэг Цасхан руу, нэг Виж рүү харан яах талаар бодно. Гүнзгий амьсгаа аваад "Уучлаарай. Урмыг чинь хугалахыг хүсэхгүй байгаа ч би явахгүй ээ." хэмээн шийдвэрээ гаргалаа. "Хэрвээ Цасханаас болоод санаа зовоод байгаа бол зүгээрдээ. Тэглээ ч манайх хотоос хол, ойн гүнд байдаг юм. Ойр хавьд айл ч байхгүй. Зэлүүд газар." хэмээн ойр ойрхон амьсгаа аван хурдан хэлнэ. Харц салгалгүй ширтэх Вижийг харах бүрт татгалзахад улам хэцүү санагдах аж. Хэсэг чимээгүй сууж "За за. Чи яллаа. Гэхдээ би оччихоод л буцна шүү." гэхэд толгой дохино. "Тэгвэл өдрийн хоолны дараа явцгаая."
ESTÁS LEYENDO
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
FantasíaNovel by @KingofLazy Photo by @AkiYasushi