Францискогын түүх (1)

34 1 2
                                    

Либериа хотын баруун захад байрлах жижигхэн нэг давхар байшинд Франциско ганцаараа амьдардаг. Байшин нийт дөрвөн хэсэгт хуваагдсан бөгөөд хоёр өрөө нь түүний шидийн тухай туршилтанд зориулагдсан. Одоо тэрээр шидийн туршилт хийхэд зориулж, тусгайлан бэлдсэн өрөөндөө аянгын шид сурахаар туршина. "Яг юу хийвэл, ямар арга ашиглавал энэ шидийг богино хугацаанд сайн сурч, чөлөөтэй ашиглаж яадах вэ?" гэсэн бодол толгойд нь эргэлдэж, бусад зүйлсийг анхаарах сөхөөгүй. Францискогын хувьд аянгын шид сурахад хамгийн хэцүү шидийн нэг. Одоо ч бүрэн ойлгоогүй байгааг хэлэх зүйтэй биз. Гэхдээ хэдэн сарын тасралтгүй оролдлого, туршилтын үр дүнд одоо л нэг үр дүн гаргах гэж байна. "Аа. тэгэхээр Франциско аянгын шидтэн байх нь" гэж бодож байж болох юм. Гэхдээ тэр шидийн чиг хандлагагүй төрсөн нэгэн. Нэг үгээр хэлэхэд ямар ч төрлийн шид ашиглаж чадахгүй гэсэн үг.

Түүнийг анх энэ ертөнцөд төрөхөд мэддэг бүх зүйл нь өөрчлөгдсөн. Шид, араатнууд, эдэлж хэрэглэх зүйлс, амьдрах арга гээд бүх л зүйл. Бүх л төрлийн сонин, содон зүйл, шинлэх ухаан, технологийн хорхойтонд энэ бүхэн маш том цохилт болсон. Хамгийн харамсалтай нь тэр нялх хүүхдийн биенд гацсан явдал. Мэдээж хачин сонсогдож байгаа байх. Гэхдээ яаж, яагаад гэдгийг нь мэдэхгүй ч огт өөр ертөнцөд, нялх хүүхэд болоод төрчихсөн. Хичнээн толгойгоо гашилгаж, учрыг нь олохыг хичээсэн ч үр дүн, ахиц гараагүй. Харин оронд нь байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, зохицохыг хичээсэн. Ярих, сонсохоос авхуулаад тулгарах асуудал олон. Түүний мэдэхгүй огт өөр хэлээр ярьж байгаа учраас шүү дээ. Хамгийн хэцүү нь нялх хүүхэд болж жүжиглэх явдал. Идэх, унтах, баахаас өөр зүйл хийх зүйлгүй өдрийг өнгөрүүлэхэд толгойд нь байж болох бүх зүйлсийн тухай бодлууд эргэлдэнэ. Мөн дээрээс нь хааяа уйлж, инээх, хүмүүстэй тоглох хэрэг гарна. Нялх хүүхдийн хэтэрхий хязгаарлагдмал байдал, байнгын хараа хяналт, бусдын тусламжгүй юу ч хийж чадахгүй байх нь бухимдуулах аж. Бас хооллох үеийн таагүй нөхцөл байдал үүснэ. Аль хэдийн 20 хүрчихсэн эр, эмэгтэй хүний хөхөөр хооллож байна гээд бодоод үз. Бараг л дөрв, таван сар болсон хэдий ч дасах аргагүй нөхцөлөөс гарахын тулд хурдхан том боллохыг хүснэ.

Эцэг эхийнхээ бүтэн нэрийг мэдэхгүй ч аавыг нь Рая гэх бөгөөд анчин хүн. Харин ээжийнх нэр Рена. Өглөө бүр Рена түүнийг том давуунд ороож нуруундаа үүрээд гэрийн ажилдаа орно. Барагтай л бол гэрээс гарахгүй. Гэхдээ эцэг эх нь түүнийг юу юунаас илүү хайрладаг гэдгийг хэлэх зүйтэй биз. Рена завгүй ажилтай байсан ч түүнээс огт хараа салгахгүй, байнга л түүнийг харан жаргалтайгаар инээмсэглэнэ. Харин Рая орой болгон ангаас ирээд түүнтэй тоглоно. Хааяа өөрийн ангийн талаар түүхээ ярьж өгөөд, эхнэртээ загнуулна. Франциско хааяа хүүхдийнх нь биед огт өөр хүний сүнс байгааг мэдвэл яах бол гэж санаан зовохдоо, хэрэггүй бодолд автаж эхлэх аж. Удаан хугацаанд хүүхдийн дүр ихэсгэсэн ч эцэг эхийгээ хайрлах сэтгэл нь жинхэнэ байв.

Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүхOnde histórias criam vida. Descubra agora