[_______flashback_______]
"Жонгүг" Тэхён түүнийг дуудангаа үүргэвчээ тайлан тэврээд гүүрний ирмэг дээр сууж "Хамт сууя" хэмээгээд нар жаргахыг ажин суулаа. Ахлах сургуулиа төгссөнөөс хойш дахиж нэг ч удаа амар тайванг мэдэрч ингэж сууж байсан удаагүй билээ. Ачаалалтай өдрийн дараа яг ингэж л суугаад гүнзгий амьсгаа авах түүнд таалагддаг байв.
"Яах гэж?" Хэдий Жонгүг ингэж хэлсэн ч суухаасаа татгалзсангүй. Үнэндээ гүүрний ирмэг дээр суугаад алсыг харж суух тийм ч муу санаа биш гэдгийг Жонгүг ойлгосон юм л даа, зарим талаараа яагаад Тэхён ингэж суух дуртай байдгийг ч мэдэрч авсан. Тэхёны тайван инээмсэглэлийг хараад суумаар байвч, чимээгүй байх нь Жонгүгийг айлгаж байсан тул "Өнөөдөр хэр байв даа?"
"Давгүй шүү, гэхдээ оюутан болох амаргүй. Чи удахгүй ойлгоно доо"
Тийм шүү, Жонгүг одоо ч гэсэн сурагч хэвээрээ л байгаа. Гэвч удахгүй төгсөнө гэдэгтээ хамгийн ихээр баярлаж байгаагийн учир нь Жонгүг хэрвээ оюутан болчихвол Тэхёнтой илүү удаан хугацааг өнгөрөөж чадна гэж бодсоных. Үерхэл нь илүү адал явдлаар дүүрэн болж, хамт байр түрээсэлж амьдарч болно гэж төлөвлөснийх.
"Жонгүг?"
"Мм?"
"Чи өөрсдийнхөө хамгийн ах уулзаж байсан газраа санаж байна уу?" Тэхён найдлага тээсэн байдлаар ийн асуух бөгөөд нүднээс нь л хайр мөн энхрийлэл тодхон цацарч байгааг Жонгүг байтугай танихгүй хүн хараад ч мэдэхээр байв.
Жонгүг тайвнаар хэдий ч өөртөө итгэлтэй нь аргагүй толгой дохих хэдий ч Тэхён түүнийг шалгаж байж магад гээд гүнзгий амьсгал аван, хөлөө савлангаа "Эмийн санд таарч байсан шүү дээ, би ханиад хүрчихсэн эм авах гээд зогсож байсан чинь та ороод ирсэн. Юу гэлээ дээ, байз.. аймшигтай урт нэртэй эмний нэр хэлээд байсан" гэснээ болсон явдлыг дахин санав бололтой инээгээд "Тэгснээ миний авч байгаа эмийг харчхаад 'наадах чинь болохгүй, энэ хамаагүй сайн' гэж байсан"
"Угаасаа л хамаагүй сайн эм юм чинь"
Нарны өөдөөс ширтэх харааг муутгана гэж Тэхён өөрөө байнга хэлдэг хэрнээ, шингэж буй улбар дугуйг нүд цавчилгүй ширтэх аж. Тэхёны адил бус содон нүд нь наранд мөн түүнийг тойрох үүлэнд төвлөрөх авч одод тэр чигтээ багтаж орхидог Жонгүгийн нүд зөвхөн Тэхён дээр л төвлөрч байлаа.
Жонгүг түүний гар луу хуруугаа бага багаар ойртуулан атгахыг оролдох зуур Тэхён анзаарав уу яав, шуудхан гарыг нь атгаж орхиход Жонгүг түргэхэн гэгч нь амьсгаагаа түгжив.
YOU ARE READING
Tears in Heaven [TK] ✔️
FanfictionБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03