"Өвдөж байна уу?"
Тэхён Жонгүгийн гарыг хөнгөн түшээд, хөл алдаж унахаас нь сэргийлнэ. Хагалгаа болоод хэдийнээ таван хоног өнгөрчээ. Мөн Жонгүгийн бие хүн болгоны бодсоноос ч хурдан тэнхэрч, оёдол нь ч хурдан эдгэрч байсан юм.
Идэж уухад хэцүү бас сав л хийвэл бөөлжих гээд байсныг эс тооцвол шүү дээ.
"Гайгүй ээ. Хүчтэй хөдлөхгүй л бол өвдөхгүй," гэснээ зөөлөн инээмсэглэл тодруулсан ч эцэстээ өөрийгөө шоолох мэт "Бас инээхгүй бол.." гээд гэдсэн дээрээ гараа тавилаа.
Тэр эхний хэдэн өдөр тэргэнцэр дээр сууж явсан. Ёстой уйтгартай! Харин өчигдрөөс л алхаж эхэлж байгаа нь энэ юм.
"Дотор ормооргүй байгаа юм уу?"
"Агаар амьсгалмаар байсан юм," Жонгүг эмнэлгийн гадна талбайгаар удаан алхахдаа "Эмнэлэг дотор байхаар халууцаад байна"
"Агааржуулагч тавиулж өгөх үү?"
Жонгүг түүн рүү харж инээгээд, хацрыг нь хоёр талаас нь базаж "Эмнэлгийн их эмч найз залуу минь намайг арай их давраагаад байх шиг байна"
Жонгүг түүнд бяцхан охинтой найзууд болсноо, тэр охин ямар хөөрхөн санагдсаныг, бас... ирээдүйд тийм хөөрхөн хүүхэд өргөж авахыг хүсэж байгаагаа хэлсэн юм.
Яг энэ харилцан яриа Тэхёны зүрхийг хайлуулж орхисон аж. Тэр хэзээний л хүүхдэд хайртай нэгэн байсан, олон хүүхэдтэй газар байх дуртай, олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Харин Жонгүгийн хэлсэн үгс, мөн нүднээс нь харагдаж буй чин үнэн сэтгэлийн оч нь түүнийг Жонгүгийг улам л хайрлахад хүргэв.
Тэхён хүүхдийн талаар асууж зүрхэлж байгаагүй. Тийм ч учраас хамгийн анхны удаагаа энэ сэдвийг хөндсөн нэгэн нь өөрөө биш хайртай хүн нь байсанд тэрээр хагартлаа баярлаж байсан юм.
"Чи хэдэн хүүхэдтэй болохыг хүсэж байна даа?"
Жонгүг түүн рүү ширтээд ийн асуусанд Тэхён бодож бодож байгаад гүнзгий амьсгал авлаа.
"Хөл бөмбөгийн баг," гэснээ Жонгүгийн гайхсан царайг хараад инээд нь хүрсэндээ шоб хийтэл нь үнсэж орхиод "Тав.. яг гарын таван хуруу шиг. Харин чи?"
"Өнөөдөр л би анх хүүхдийн талаар бодож үзсэн. Тийм болохоор сайн мэдэхгүй л юм"
Эмнэлгийн гаднах талбай хүнгүй байлаа. Бүр хов хоосон. Орой болсон болохоор тэр юм болов уу?
"Сар харагдаж байна" Тэхёг ийн хэлээд тэнгэр лүү заалаа. Магадгүй сар Жонгүгийг арай дээрдүүлэх байр гэж бодсоных.

YOU ARE READING
Tears in Heaven [TK] ✔️
FanfictionБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03