1.

850 96 11
                                    

"Сөүл дэх томоохон эмнэлгүүдийн нэг болох А-Сан эмнэлэг маань өнөөдөр жилийн шилдэг ажилчнаа шалгаруулах гэж байна"

Олдсон жаахан цагаа далимдуулаад хурлын танхимд бөөнөөрөө суух эмч нар хэдий тэвчээртэй нь аргагүй хүлээх я гэсэн хэзээ мөдгүй өвчтөн ороод ирчих вий гэхээс санаа нь зовон сууна.

Мэргэжлийн эмч нар, цагаан халат, зөөлөн цэнхэр өмд, мөн л цагаан өнгийн хөнгөн углааш зэргээрээ ижилсэнэ. Тэдний дунд олон жил ажилласан нэгэн ч бий, дөнгөж л шинээр ажилд орж байгаа нэгэн ч бий. Туршлагатай нь өөрийн яг юу хийх ёстой гэсэн үүргээ ухамсарласан байх ба туршлагагүй нэгэн нь хам хум байцгаах аж.

Залуу насандаа эмч гэх хүндтэй нэрийг нуруун дээрээ үүрч яваа залуус, ямар нэр, хэн гэдэг сонгогдон шилдэг гэх нэрийг авах бол оо? хэмээн анхааралтай сонсоно. Эмч нарын дунд маш олон эмч энэ газарт он удаан жилийг элээсэн, гэвч, зарим залуусын нас сүүдэр гуч гэх тоонд ч хүрээгүй атлаа өөрийн хичээл зүтгэлийн хүчинд хэдийнээ ахлах эмч, их эмч, доктор зэрэг болчхож.

"Тэр хүн бол..."

Эгзэгтэй үе. Хүн бүр л шилдэг ажилчин болж цалингаа нэмүүлээд, эсвэл шагнал авахыг хүсдэг. А-Сан эмнэлгийн хувьд тогтсон шагнал байдаггүй ч шилдэг ажилчин болсон хүмүүсийг харахад осолдохооргүй даацтай зүйл байдаг шиг л санагдана.

"Мэс заслын эмч Кан Хангёл! Баяр хүргэе!"

Бүгдийн алга ташилт, түүний хамтран ажиллагсдын инээмсэглэж буй төрх хурлын зааланд тодроход, Хангёл сандлаасаа босон бөхийн талархав.

Хурлын заалнаас бүгд гарцгааж, өөрсдийн хариуцсан ажлаа хийцгээхээр явахдаа Хангёлын хажуугаар зөрөн тоолонд гараас нь атган баяр хүргэх аж.

"Баяр хүргэе"

"Баярлалаа, Тэхён" Тэд гараа салган, хоорондоо ч салж явах гэхэд Хангёл зөөлөн инээмсэглээд "Чамайг энэ шагналыг авахыг тэгж их хүссэнийг мэднэ ээ, дараа нь илүү их хичээгээрэй" гэчхээд эргэж хараад яваад өгөв.

Тэхён санаа алдсаар хөлөө зөөж, өрөөндөө орж суугаад нүдээ анин дээш сандлаа налахдаа үнэхээр л шилдгийг тодруулах товлосон өдөр ойртох тусам түүнийг нь авахыг ямар их хүсэж байснаа ойлгосон юм.

Тэр залуу эмч. Шилдэг гэх нэрийдлийг авч чадах потенциал түүнд хангалттай бий. Хангёлтой л адил мэс заслын эмч, гэхдээ тэр үргэлж хоёрдогч нь байсаар л.

Tears in Heaven [TK] ✔️Donde viven las historias. Descúbrelo ahora