Үүнээс хойш долоон хоног өнгөрлөө. Уйтгартай хэдий ч хэтэрхий санаа амар байж болохоор хуучны адил энгийн өдрүүд өнгөрсөөр л байв.
Тэхён ядарч унатлаа ажиллаад гэртээ ирэх бол Жонгүг аль хэдийнээ ирчихсэн, Бам Ёнтан хоёртой тоглоод сууж байна.
Тэхён хоолны ширээнийхээ ард хоолоо идэн суунгаа Бамтай тоголж буй Жонгүгийг ширтсээр "Чамайг энд амьдардаг болсноос хойш бүх юм илүү дээрдсэн юм шиг санагдаж байна"
"Нүүж ирэхээсээ өмнө ч бараг энд амьдардаг л байсан шүү дээ"
Тэд хэдийн насанд хүрцгээсэн, бас болоогүй эргэж нийлсэн болохоор Жонгүг ганцаараа амьдрахаа болиод Тэхёны гэрт бүр мөсөн нүүж ирсэн юм. Одоо бүр ч тухтай, бүр ч санаа амар болсон. Ядаж л Бам ганцаардахгүй Ёнтантай тоглоно.
"Би чамаас нэг зүйл асуучих уу?"
Жонгүг гэнэт л ийн асуусанд Тэхёны нүд нь томорч, амандаа чихсэн хоолоо зажлахаа ч түр зогсоов.
"За?"
Жонгүг үүнийг асуух эсэхээ нэлээн бодлоо.
Тэхён ямар ч зүйл болсон байсан, уйлахыг урьтал болгодоггүй. Жонгүг ч түүнийг уйлж байхыг олон удаа харж байгаагүй, тэр өөрөө хүнд ч харуулдаггүй, хүсдэг ч үгүй.
Харин Жонгүг үүнийг нь асууж сэтгэл санааг нь үймүүлэхийг хүсэхгүй байгаа хэдий ч асуухгүй л бол долоо хоног өөрийг нь шаналгасан сониуч байдал нь арилахгүй байсан юм.
"Март даа, юу ч биш"
"Хүмүүс юм асуух гэж байгаад яг ингэж хэлэхэд би ямар дургүй байдгийг чи уг нь мэддэг баймаар?"
Жонгүг шүлсээ залгиад санаа алдан "Зүгээр л аялалаар явах уу гэж асуух гэж байсан юм аа, чамайг завгүй байдаг болохоор чадахгүй байх гээд асуухаа болих гэж байсан юм"
Тэхён инээмсэглээд, хоолоо залгин "Зохицуулна шүү дээ," хэмээснээ дахин хоолоо халбагадаж "Чи хаашаа явмаар байна, тийшээ чинь явъя"
"Болж байна"
Жонгүгийн худал үгс, худал асуулт биелэлээ олж, үүргээ амжилттай гүйцэтгэсэнд нь тэрээр санаа амраад орон дээрээ очиж хэвтэнэ.
Нэгэнт аялал гэснийх утсаараа дажгүй амралтын газрууд хүртэл хайж үзэв. Тэхён зохицуулна гэж худлаа яриагүй нь лавтай, ядаж л судалчихсан байж байя хэмээн бодоод байж байтал Тэхён түүний ард хэвтээд, бэлхүүсээр нь тэврэв.
![](https://img.wattpad.com/cover/294713134-288-k445208.jpg)
STAI LEGGENDO
Tears in Heaven [TK] ✔️
FanfictionБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03