-BEFORE OPERATION-
Тэхёны нүдэнд Жонгүг нэлээн турсан харагдана. Гэсэн ч Жонгүгийн нүд одоог хүртэл галтай цогтой, найдвар тээсэн байгаа нь Тэхёны сэтгэлийг тайтгаруулж байлаа.
Тэрээр Жонгүгийн өрөөний хаалгыг зөөлөн нээгээд цонхоороо хараад дуу аялан зогсож байгаа нэгнийг олж харав. Тэхён араас нь очиж тэврээд хүзүүн дээр нь үнсэн "Бэлэн үү?" хэмээн болгоомжтойгоор асуулаа.
"Тэгж л бодож байна.."
"Гучин минутын дараа бэлэн байх хэрэгтэй шүү," хэмээгээд саяхан санаа алдсан Жонгүгийг тайвшруулахын тулд зөөлнөөр найгаж "Чадна аа, миний амтат төмс"
Амьдралд хачин хачин юм их болохыг нь яана? Хэнээс ч илүү эрүүл саруул байсан нэгэн эмнэлгийн орон дээр хэвтэж, харин нэгнийх нь хэзээ ч хүсэхгүй байсан зүйл биеллээ олсон байх юм.
"Бие чинь хагалгааны дараа тэнхэрвэл хоёулаа болзоонд явна. Би захирлаас гуйж байгаад амралтаа аваад, Парис явцгаана. Ёнтан Бам хоёр бүл нэмж ч болно," гээд хацрыг нь үнсэн үсийг нь янзлаад "Ярьж төлөвлөсөн бүх зүйлээ хоёулаа хийнэ, за юу?"
"Гэрлэлт?"
"Хэзээ хиймээр байна?"
"Аль болох хурдан" Жонгүгийг ингэж хэлээд инээмсэглэхэд Тэхён "Адилхан бодож байгаадаа баяртай байна. Хагалгаа дуусгаад долоо хоног л эмнэлэг дээр байна байх. Тэгээд л чи гарна"
"Ойлголоо, одоо яв даа.. Би гучин минутын дараа очно шүү дээ..."
Тэхён түүний духан дээр үнсээд "Бүх зүйл сайхан болно оо" хэмээгээд хаалгаа зөөлөн хаагаад гараад явлаа.
Жонгүг харин санаа алдах бөгөөд нүдэнд нь нулимс хурахыг мэдрэхдээ залгихыг хичээх авч дугараг алаг нүдэнд нь үерлэсэн тэр усыг хянаж чадахгүйгээ мэдээд урсгахаас өөр сонголтгүй болжээ гэдгээ ойлгов.
Ингээд л тэр цутгаж орхив.
Юу болохыг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ.
"Ингэж уйлж болохгүй юм сан..."
Өөрөө өөртөө ийн хэлчхээд Жонгүг гүнзгий амьсгаа аван Тэхёны араас очихоор өрөөгөө орхин гарлаа.
-
⚠️TRIGGER WARNING⚠️
[ mention of blood, knifes, tumor/cancer ][ Цус, мэсийн хутга, хорт хавдар, дотор эрхтэн зэргийг дурдсан. Тухгүй мөн уншиж чадахгүй бол - AFTER THE OPERATION- хүртэл алгасаж болно ]
-
YOU ARE READING
Tears in Heaven [TK] ✔️
FanfictionБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03