3.

501 98 7
                                    

"Агааржуулагчийг маань асаагаад өгөөч, тэгэх үү? Халуун байна"

Тэхён ширээнийхээ шүүгээнээс ямар нэгэн зүйл хайж байгаа бололтой хөмсгөө бага зэрэг зангидан эргэлзэн төөрөлдөж байгаа харагдана.

Жиү толгой дохисоор агааржуулагч руу гараа сунган асааж байхдаа "Яагаад унтраачихсан юм? Байнга асаалттай байдаг шүү дээ" хэмээхдээ зөөлөн инээмсэглэлээ.

"Байнга?"

Тэхён мөн адил инээгээд сандлаасаа босохдоо балаа хурааж, цааснуудаа янзлаад "Байнга асаалттай байдгийг нь яаж мэдсэн юм?"

"Ү-үгүй, яахав.. Би юмс их сайн анзаардаг" Жиү Тэхёныг ойр хавийн зүйлээ янзалж байгааг харангаа гараа халаасандаа хийж "Цайндаа орох гэж байна уу?"

"Тийм ээ, би өглөө их эрт ирсэн. Өөртөө идэх юм бэлдэж чадаагүй юм, тийм болохоор жаахан өлсөж л байна"

Тэд хамтдаа хонгилоор доош бууш хоолны заал руу алхахдаа ойр зуурын зүйлсийг ярилцана. Ойр зуур ч гэж дээ, нэгэнт л хоёул эмнэлэгт ажилладаг юм хойно, бие биендээ өвчтөнүүдийнхээ талаар л хэлж өгнө шүү дээ. Нарийн мэдлэгийн хувьд Тэхён илүү тул, Жиү эргэлзэж буй зүйлээ асууж харин Тэхён ойлгомжтойгоор хариулна.

"....Тийм байх нь ээ?"

"Ихэнх нөхцөлд л тэгдэг юм. Тийм болохоор илэрсэн шинж тэмдэгт өгдөг эмийг нь өгөх хэрэггүй гэсэн үг. Өвчнийг дэмжих, эсвэл идэвхжүүлэх магадлалтай"

"Ойлголоо"

Тэхён өлссөн байгаа тул хоолоо урьдныхаасаа арай илүү порцоор аваад Жиүтэй хамт суулаа. Өглөө хоол идээгүй байж өдөр нь ихээр идэх үнэхээр буруу л даа, гэхдээ Тэхёнд өөр сонголт байсангүй.

"Сайхан хооллоорой, Ким эмч ээ"

"Чи ч бас"

-

Тэхён хоолны заалнаас гараад явж байтал түүний утсанд зурвас ирлээ. Утсаа ширтсээр шатаар дээш өгсөхдөө тэрхүү зурвасны эзэнд хариу бичнэ.

<<Орой гэрт чинь очиж болох уу? Маргааш нисэх болохоор... Онгоцноосоо хоцормооргүй байна. Танайх харин нисэх онгоцны буудлаас холгүй байдаг шүү дээ>>

<<Дураараа л бол. Надад гэнэтийн ажил гарчихгүй бол шөнө дундаас өмнө очихыг бодно>>

<<Зүгээр ээ, надад ч бас амжуулах ажил бий>>

Тэхён өрөөнийхөө зүг алхаагаа түргэсгэнэ. Түүн дээр ямар нэг хүн цаг авчихсан байвал хоцорч үнэхээр болохгүй-

Tears in Heaven [TK] ✔️Donde viven las historias. Descúbrelo ahora