26. EPILOGUE.

608 82 19
                                    

"Хонгор минь..."

Тэхён зогтусаж гурван секунд байрандаа зогсоод, эцэст нь хаалга саван гарсан юм.

"Чи хааччихав аа..?"

Тэхён хамгийн түрүүнд тааралдсан шинэ сувилагчийн нэр гараас нь татаад "Э-энэ өрөөнд байсан өвчтөн хаана байна?!"

"Мэдэхгүй ээ, Ким эмч ээ, хэдэн минутын өмнө эмч нар гүйгээд орж байхыг л харсан"

Тэхёны дотор пал хийхтэй зэрэгцэн хоёрхон хаалганы цаанаас "Хүчдэлийг нь ихэсгэ!" хэмээх нь түүний чихэнд дуулдах нь тэр.

Хором ч өнгөрөөгүй байтал тэрхүү өрөөнөөс мөн л "Ахиад!" гэх хоолой сонстоно.

Тэхёны хөл салгалж, ар нуруугаар нь хүйтэн хөлс цувах шиг болоход өнөөх өрөө рүү дөхлөө.

Зүүн гарт нь цэцгийн баглаа, дөрвөн ширхэг сүү, хүрмэнд нь жижигхэн хайрцаг.

Хаалганы бариулыг удаанаар атгаад яг л нээх тэр мөчид өрөө тэр чигтээ нам гүм болох нь тэр...

Өө, үгүй ээ.....

Өрөөнд байсан хоёр эмч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өрөөнд байсан хоёр эмч.

Дэлгэцэн дээр тасралтгүй урсах шулуун зураас.

Төхөөрөмжний гаслант дуу.

Орон дээр амьсгалгүй болон хэвтэх тэр нэгэн.

Зүрх нь зогсчихлоо...

Жонгүг.
Жон Жонгүг.
Тэхёны сар.
Тэхёны мөнхийн хайр.

Тэнгэр лүү хальчихлаа...

Үүрд.

Тэхён өрөө рүү удаанаар алхахдаа, нүдэндээ ч итгэхгүй байх бөгөөд энэ бүхнийг түүний хар дарсан зүүд болгоных нь нэг байгаасай гэж хүснэ.

Үнэндээ хоолойгоо сөөтөл орилохыг хүсэж байсан ч төвөнх дотор нь ямар нэгэн юм гацчихсан аятай авиа ч гаргахад бэрх байсан юм.

Орных нь дэргэд ирээд л ууттай сүү, баглаа цэцэг нь газар унахад тэр биеэ даалгүй сөхөрч унав. Үгүй ээ, тэр үүнийг хүсээгүй юм. Үгүй дээ, тэр ийм зүйлтэй нүүр тулах гэж түүнийг орхиогүй юм.

Tears in Heaven [TK] ✔️Where stories live. Discover now