"Жонгүг, би одоо л завтай болж байна. Тэгэхээр-"
Өө.
Уучлаарай, хонгор минь.. Би даанч хожимдчихлоо.
Гартаа атгасан цаасаа үрчийтэл нь базаж, бараг л урагдах нь уу гэхээр болчихсон байх бөгөөд Жонгүг цаасан дээр хэвлэгдсэн үг үсэг бүрийг нэг бүрчлэн бүр дахин дахин уншина.
Сайн харвал ширээн дээр дахиад нэг цаас байна. Арай жижигхэн, бас л үрчийж орхисон.
Тэхён санаа алдаад, удаанаар алхлаа. Одоо түүнд хав дарж нуугаад байх юм үлдээгүй, хэзээ нэгэн цагт мэдэх л байсан. Түүнд хурдан хурдан алхаж, Жонгүгийн гараас тэрхүү цаасыг булаам эрх ч байхгүй шүү дээ, яг үнэндээ.
"Жонгүг.."
"Би ойлгохгүй байна, Тэхён аа," хэмээгээд толгой сэгсрэн, Тэхён руу хараад "Би энэ би биш биз дээ? Юу болоод байгаа юм?"
Тэхён түүний зангирсан хөмсөг, ширүүхэн харцыг хараад гараас нь өнөөх цаасыг эвтэйхэн салгаж аваад өөрөө уншлаа. Ойлгомжтой. Харин ширээн дээр байсан цаас түүний шинжилгээний хариу байв.
"Чи хэзээ надад үзлэг хийсэн юм? Шинжилгээ л авсан шүү дээ, хараад байхад нэлээн хугацаа ордог мэргэжлийн үзлэгийн хариу шиг л харагдах юм?"
"Сонсооч-"
"Шинж тэмдгүүд? Би хэзээ ч чамд миний энд тэнд өвдөж байна гэж хэлдэггүй, гэтэл чи миний өмнөөс яагаад дур мэдэж бичсэн юм?"
"Хайрт минь, сонсооч дээ.. Би тайлбарлая," хэмээгээд Жонгүгийг энгэртээ наан тэврэхдээ, холдохоос дэндүү айсан шиг чангахан гэгч нь өөртөө наагаад "Өмнөх алдаагаа давтахгүй байцгаая, тэгэх үү?"
Энэ үг Жонгүгийн тайтгаруулж дөнгөв бололтой, сандал дээрээ буцаж суугаад, Тэхён ч мөн адил сандал чирэн авчраад өөдөөс нь харахдаа, хоёр үрчгэр цаасыг гартаа атгана.
"Надад мэдэгдэлгүйгээр надад хийсэн ямар нэг зүйл чамд байна, тийм үү?"
Тэхён зүгээр л толгой дохих хэдий ч одоо түүний цээжинд анхнаасаа л хэлэх ёстой байсан юм гэх харамсал гэмшил аадар бороо адил цутгаж байв.
Гэсэн ч Жонгүг аль болох л тайван байхыг хичээн "Надад хэлээч? Одоо энэ бүгд өнгөрсөнд үлдчихсэн. Ухрааж чадахгүй, зогсоож чадахгүй. Яг одоо бүгдийг нь хэл"
"Чи бэлэн биш байгаа, Гүги"
"Юу ч байсан хамаагүй, миний мэдэх ёстой гэсэн болгоныг хэлээд аль.."
ESTÁS LEYENDO
Tears in Heaven [TK] ✔️
FanficБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03