8.

477 89 16
                                    

Жонгүгийн өглөө сэрээд хамгийн түрүүнд хэлсэн үг нь "Ямар азаар би өнөөдөр ажилгүй юм бэ!" байсан юм. Тэр чөлөө авсан, яг ч чөлөө авах шаардлага гараагүй л дээ, гэхдээ өөрийгөө халуураад толгой нь эргээд байна аа гээд даргадаа хэлчихсэн.

Ингэж оройтно сэрнэ гэж тэр өөрөө ч бодоогүй байх.

Ороо хурааж байх хооронд Бам түүний хоёр хар углаашийг зууж авч ирэхэд Жонгүг толгойг нь илээд сайн байна гэдгийг нь хэллээ. Бам байгаа болохоор, Бам дэргэд нь байгаа болохоор л түүний сэтгэл санаа ийм сайхан байгаа юм.

"Аав нь чамд хоолыг нь өгнө өө"

Тэрээр амьтны хоолыг Бамын аяганд хийгээд инээмсэглэн "Бам, суугаарай. Бам гараа өг" гэх мэтээр түүнийг сургаад эцэст нь дахиад л толгойг нь илэн "Мундаг" хэмээчхээд өөртөө өглөөний цай бэлдэв.

Түүний үс замбараагүйгээр сэгсгэр харагдаж байсан ч тэр ер нь тоосонгүй. Дассан занг яалтай билээ. Хүн муу зан сурахдаа хурдан байдаг гэдэг шүү дээ, дадал зуршлыг ч хаяхад хэцүү байдаг гэлцдэг.

Өглөө хүнд хоолны төрлийн зүйл иддэггүй тэрээр өндөг шарчхаап дэргэд нь гурван талх мөн аяга ус л бэлдсэн юм. Бамыг ширтэнгээ идэж суухдаа утсаа авч асаагүй дэлгэцэнд нь өөрийгөө харахдаа л үсээ ямархуу байгааг харна.

Өөрийгөө харж хэсэг гацсан ч эцэс сүүлд нь тэрээр санаа алдаж л дуусав.



[_______flashback_______]

"Жонгүг босоорой!"

Тэхён, хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн Жонгүг дээр хоёр дахь удаагаа хүрч ирээд, хөнжлийг нь хуу татаж "Хоёулаа хичээлтэй шүү дээ"

Жонгүг нүүрээ дэрэнд улам нааж "Тавхан минут"

Хэдий Тэхён түүнийг зовоолгүй унтуулчихдаг ч юм билүү гэж бодож байсан ч түүний ирээдүй илүү чухал юм хойно гараас нь татаад "Хүчээр л босгохоос биш" хэмээн хэлэх үед түүний хоолой бараг л октав доошлох нь тэр.

Жонгүгийн хамгийн дуртай зүйлсийн нэг, Тэхёны баритон гүн хоолой. Тэхёноос яг тэр л час хийсэн хоолой гарч ирэх үед Жонгүгийн нойр анхнаасаа байгаагүй юм шиг л арилаад өгөв.

"Өнөөдөр юу өмсөх юм?"

Өнөөх хоолой байгаад л байна. Баавгай шиг хөөрхөн Тэхён биш, бар шиг сүрдэм Тэхён болоод хувирчирсан байгаа нь Жонгүгийг хуруу төдийхнөөрөө л удирдахад хангалттай болгож байлаа.

Tears in Heaven [TK] ✔️Donde viven las historias. Descúbrelo ahora