Яг ингээд л Тэхёныг бодож байтал хаалга зөөлнөөр нээгдэн, Тэхён цаанаас нь инээсээр орж ирлээ.
"Тэхён," Жонгүг орноосоо өндийсөөр хайртай залуу руу харахдаа яагаад юу ч болоогүй байхад ингэж их инээгээд байгааг гайхна. Гэсэн ч саянаас хойш санаад байсан болоод ч тэр үү, "Ашгүй чи орж ирлээ, яг уйдаж үхэх гээд байсан юм"
"Жонгүг, чи явж болно оо" Тэхён барьж орж ирсэн хэдэн цаасаа дахин нягтлаад, нүдний шилээ толгой дээрээ тохон "Тийм ээ, явж болно"
Тэхён яагаад ч юм хачин гэгч нь инээсээр л байсан юм. Энэ түүнд сэжигтэй бас эвгүй байх бөгөөд удаан хамт байгаагүй болоод ч тэр үү ингэж инээдгийг нь мартчихсан юм байх даа гэсэн бодол ч төрөх шиг.
"Яагаад учир зүггүй инээгээд байгаа юм? Хацар чинь чилнэ гэж бодохгүй байна уу? Булчин нь татчихвал яах юм?"
Жонгүг орноосоо босонгоо ийн хэлэх ба зүгээр ч нэг хэлсэнгүй, жаахан өдөх янзтай өнгийг үгэн дундаа хавчуулах ажээ. Жонгүг яалт ч үгүй, насаар жаахан юм болохоороо Тэхёноос илүү сахилгагүй бас дэггүй.
"Яагаа ч үгүй шүү дээ, чамайг явж болно оо л гэж байна," хэмээгээд халаасаа ухан, утсаа гаргаж, хэн нэгэн рүү зурвас бичих шиг болж "Одоо жаахан орой байх шиг байна. Маргааш өглөө эрт яв"
"Шоронгоос суллагдаж байгаа юм чинь санагдаад байх чинь," Жонгүг орныхоо даавуу хөнжлийг засаж хураасан болчхоод нэг л юмыг сая л санасан бололтой "Нээрээ! Надаас юм авсан биз дээ!"
"Юу?"
"Шинжилгээ!"
"Тэгээд юу гэж?"
"Хариугаа авъя л даа"
Тэхён хөхрөн инээгээд үсийг нь илж, хацарнаас нь чимхээд "Шинжилгээ чинь муу байсан бол би чамайг яг явуулах байсан уу?" хэмээгээд духан дээр нь үнсэнэ.
Энэ үнсэлтэнд Жонгүг хамгийн дуртай. Хайрлуулж байгаа юм шиг, хамгаалуулж байгаа юм шиг түүнд санагддаг. Уруул дээр буудаг сарнайн дэлбээн шүргэлт адил үнсэлтээс илүү духан дээр буудаг дулаахан тэврэлт шиг үнсэлт хамгийн шилдэг нь.
"Нээрээ болох юм уу?"
"Яасан? Надад хэлээгүй ямар нэгэн юм чамд байгаа юм уу?" Тэхён зүрхний цохилтыг заах дэлгэцийг асааж, ямар нэгэн зүйл шалгах шиг болсноо "Шинжилгээгээр гараагүй ямар нэгэн өвчин бий хэрэг үү?"
Жонгүг гэнэтийн тулгасан асуултанд нүдээ бүлтэгнүүлэн "Үгүй ээ- биш ээ, мэдэхгүй ээ! Чи нэг л сэжигтэй инээгээд ороод ирсэн болохоор нь.." гэснээ зассан орон дээрээ буцаж суугаад дагзаа маажин "Ямар нэгэн сонин юм болвол чи хүчлээд ч инээж чаддаггүй байсан шүү дээ. Юу... яг энэ царайг гаргадаг байсан"
![](https://img.wattpad.com/cover/294713134-288-k445208.jpg)
VOUS LISEZ
Tears in Heaven [TK] ✔️
FanfictionБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03