Тэхён, эмнэлгийн гурван давхраар бичиг цаас барингаа гурван зуун ес дүгээр өрөө рүү удаанаар алхах аж. Түүний санаа ихээхэн зовох бөгөөд, өвчний түүхээс харвал бүр муудлаа гэхэд өөр хагалгаанд орж магадгүй болно, хэрэв тэгвэл өвчтөний бие давж гарч чадахгүйд хүрч магадгүй.
Тэхён хаалгыг зөөлөн нээхэд, сувилагч түүнп зай тавьж өглөө. Өвчтөн тийм ч муу харагдаагүй бөгөөд ядаж ярьж, чөлөөтэй амьсгалж, сууж, биеэ хөдөлгөж чадаж байгаад нь баярлана. Тэр хоёр долоон хоногийн өмнө энэ бүгдээс алийг нь ч олигтой хийж чаддаггүй байсан юм.
"Өдрийн мэнд! Тэгэхээр Жина, ямар нэгэн зовиур байна уу? Өвдөж байгаа газар ч юм уу? Дотор муухайрах ч юм уу... тиймэрхүү зүйл илэрч байна уу?"
Орон дээр дусал залгуулан хэвтэж байсан бүсгүй хэсэг чимээгүй болоод толгой сэгсрэн "Үгүй ээ.. одоохондоо зүгээр л байна"
"Бие чинь өдрөөс өдөрт тэнхэрч байгааг харах таатай байна" Тэхён хамгийн түрүүнд ингэж хэлсэн нь Жинаг инээмсэглүүлэв.
"Үнэхээр том хагалгааг давж гарсан шүү дээ.. Тэгэхээр удахгүй химийн эмчилгээг чинь хийж эхэлнэ, харин тэрнээс өмнө биеийн байдал чинь муудвал дахин хагалгаа хийж таарах байх"
"Өө... Гэхдээ зүгээр биз дээ? Би ямар ч зовиур мэдрэхгүй байна, би өөрийгөө сайжирч байгааг мэдэрч байгаа, бас өмнөхөөсөө илүү сайн байгаа!"
Тэхён том инээмсэглэл тодруулаад залгасан дусал, зүрхний цохилт зэргийг нь харж "Бие чинь яг л энэ чигээрээ байгаад байвал эмнэлгээс илүү хурдан гарах боломжтой. Миний болон сувилагчийн хэлж буй зөвлөгөө, уух ёстой эм, хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг алгасахгүй хийгээд байвал болох нь тэр"
Тэхён нэмж хэд хэдэн зүйл хэлснийхээ дараа өрөөнөөс гарч хэдхэн хоногийн өмнө аймшигтай хүнд хагалгааг давсан хүүгийн өрөөнд очив.
Хүү ухаангүй байх бөгөөд зүрхний цохилт тогтвортой буюу хэвийн, амьсгал жигд унтаж байгаа хэдий ч хэзээ ч хамаагүй гэнэт л зүрхний цохилтын хурд хэлбэлзэн, амьсгал жигд бус болох боломжтой тул Тэхён түүнийг юу юунаас илүү анхаарах шаардлагатай байсан юм.
Түүнийг асарч байсан сувилагчид Тэхён хэдэн зүйл хэлж өгөөд буцаад л гараад явлаа.
Тэр мэс заслын эмч, ерөнхийдөө тэр өвчтөн хариуцаж аваад эмчилдэг ч өдрөөс өдөрт хүндээр бэртсэн, хүндээр өвдсөн хүмүүс эмнэлгийн босгоор орж ирдэг болохоор тэр болгон бүх анхаарлаа хариуцаж авсан өвчтөндөө хандуулаад байж чаддаггүй.
![](https://img.wattpad.com/cover/294713134-288-k445208.jpg)
STAI LEGGENDO
Tears in Heaven [TK] ✔️
FanfictionБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03