"Цэнхэр үү? Бүгдийн дотроос тэр хамгийн дулаахан өнгө. Хэний ч сэтгэлийн углуургыг нь нээж чадахаар, хэнийг ч бухимдлаас нь салгаж чадахаар, аажмаар дөхөн зөөлнөөр тэвэрч өгөх гэж байгаа юм шиг харагддаг, тийм л өнгө. Гоё байгаа биз?
Гэвч яг л үүнтэй зэрэгцээд, тэр бас л хамгийн хүйтэн өнгө болчихно.
Тэр бороог илтгэнэ, нулимсыг илтгэнэ, гунигийг илтгэнэ.
Доторхыг нь онгойлгочихдог хэр нь нүдээр дамжин гардаг усан хүрхрээг жишим ч үгүй зөнд нь орхиулчихдаг, улаан гавыг нь тайлж сая л нэг зүрхийг нь амраачхаад, цэнхэр олсоор хүлж орхин гунигийн далайд шидчихдэг, дулаан харагдаж байгаа хэр нь хүрэхэд л хуруунууд минь хага ташихаар тийм өнгө...Цэнхэр бол хайр бас цөхрөлийн өнгө. Хамтын өнгө. Хоршлын өнгө.
Амсраараа халин асгарах хэмжээний, чиний төсөөлөө ч үгүй их цөхөрсөн хайрыг илтгэдэг өнгө.
Цэнхэр юм шүү дээ...""Нулимс өнгөгүй"
"Тэгвэл... хаана ч биш зөвхөн диваажинд байдаг нулимс л өнгөгүй байдаг гэж ойлгоцгооё, тийм ээ..?"
_________________________
.
.
.
.
.
♡
.
.
.
.
.
_________________________
~•~•~•~•~•~•~•~
♡
Бүгд санаанаас гарсан зохиомол зүйл болно. Санаа давхцах гэсэн үл ойлголцол гарвал цэвэр тохиолдол болно.
♡
~•~•~•~•~•~•~•~
VOUS LISEZ
Tears in Heaven [TK] ✔️
FanfictionБүгдийг мэргэжлийн юм шиг байлгая, бүгдийг энгийн юм шиг байлгая. Тэгэх ч ёстой... Started: 21.12.14 Finished: 22.07.03