10

1.3K 209 8
                                    

Энэ мөч яг л зүүд шиг санагдана. Зүүдэндээ давхар зүүдэлж байгаа мэт Санд хүрэх л юмбол зүүднээсээ төөрөх юм шиг санагдаж байна. Ойрын өдрүүдэд тохиолдсон бүх зүйлээс болж би үнэхээр амарч чадаагүй бололтой..

"Дахиж намайг дагаад хэрэггүй шүү"

Тэрний зөөлхөнөөр ингэж шивнэхэд нь л ухаан орох шиг нүдээ цавчин одоо л хэвийнээр амьсгалж байгаа мэт санагдаж байна..

"Баярлалаа"

Тэр дахиад л үгийг минь үл тоох хэрнээ бага зэрэг инээмсэглэн хаалганы өмнө очин зогссоноо

"Надаас холдолгүй дагаад яв"

Мэдээж түүнийг надаас хол яв гэсэн ч явж чадахгүй.. энэ газарт лав биш.

Сан намайг араасаа дагаж байгаа гэдгийг мэдэж байгаа болоод ч тэр үү удаан гэгч нь алхсаар буцан нөгөө газартаа ирвэл тэр залуугын сүүдэр нь ч харагдсангүй.. Одоо л нэг санаа амрах шиг!

Сан хэдий нөгөө газраа ирсэн ч тухгүй байгаа бололтой ширээн дээр өрөөстэй байх дарсуудыг уучихаад шууд л хаалгаруу зүглэх нь тэр..

Тэр хурдан алхаж байснаа гэнэт зогсон намайг санасан мэт эргэж харах бөгөөд би ч түүний гэнэтийн зогсолтоос болж нурууг нь мөргөн зогсох нь тэр..

Сан нүдээ эргэлдүүлсээр буцан том том алхах бөгөөд би ч духаа барин ойлгомжгүй аашлах түүний араас алхан гадагш гарвал гадаа аль хэдийн цас зөөлхөн хаялж байлаа... Хамгийн хачирхалтай нь өвөл ч болоогүй хэрнээ цас орж байдаг!

Зөөлхөнөөр будрах цасыг харан дээш харвал гудамжны гэрэлд яг л үлгэрийн оронд ирсэн юм шиг л гялтагнан унана.

Өөрийн эрхгүй инээмсэглэн доороо дэвхцэн цасыг тосон гараа дэлгэн зогсож байтал Сан намайг хүлээж залхсан мэт

"Явахгүй бол хаячихна шүү"

Тэр надаас 4 алхамын цаана нааш харан зогсож байх бөгөөд цасан дунд тэр яг л мөсөн ханхүү шиг харагдаж байна! Мөсөн ханхүү гэдэг нь яг л шууд утгаараа. Түүний бүх зүйл хүйтэн хөндий мэт..

"Би гадаа баймаар байна"

Тэр юу ч дугарсангүй.. Мэдээж дулаахан зөөлхөн цас хаялаж байгаа өдөр хэн дургүй байв гэж?

Дээрээс орох цасыг тосон хэлээ гарган дээш харан зогсож байтал түүний амандаа үглэх сонсогдон

"Тэнэг юм" гэсээр цааш явах нь тэр.
Түүний аашыг олно гэж байхгүй нь мэдээж. Ядаж л ийм мөчид орчинтойгоо эвлэрэн байгаа байдалдаа сэтгэл хангалуун мэдрэмж авах ямар сайхныг тэр мэдэхгүй нь харамсалтай...

°Extraordinary You•Where stories live. Discover now