"Сан!"
Өөрийн эрхгүй л амнаас минь түүний нэр гарах бөгөөд тэр ч миний энэ байдлыг хараад их л бах нь ханасан мэт толгой дохин
"Намайг санаад үхэх гэж байв уу?" Гэснээ толгойг минь илэн ёжилж байгаа мэт хөмсөгөө өргөн уруулаа долоогоод
"Даанч би санахаа мартчихаж. Нөхөөд санасныг тооцно биздэ?"
Ахх шарыг минь яаж малтахаа тэр үнэхээр сайн мэдэх юм! Толгойнд минь хүрэх түүний гарыг холдуулан
"Яагаад бас чи гараад ирж байгаа юм! Дандаа асуудал тарьж бай..."
Тэр надаас залхсан мэт хөмсөгөө зангидан хажуу тийш зөөлхөн түлхснээ
"Битгий амандаа бувтнаад бай. Өнөөдрийн хичээл цуцлагдсан" гэснээ намайг тэнд орхин хурдан гэгч нь алхан алга болох нь тэр.
Түүнийг ийм байдалтай орхиж болохгүй юмсан! Магадгүй дахиад ийм хэрэгт орвол Сани гарч ирсэн үед хэцүү байх нь ойлгомжтой.
Гэсэн ч кино шиг энэ үйл явдалд хутгалдмааргүй байдаг! Ахх яах ёстой вэ?
Тархи бие минь хоорондоо зөрчилдөж байсан ч өөрийн мэдэлгүй л түүнийг чимээгүйхэн даган явж байгаа өөрийгөө буруутгах гэсэн ч одоо хэтэрхий оройтсон биз!
Аль болох түүнд мэдэгдэлгүй дагаж явсаар маш том зочид буудлын гадна ирэх нь тэр. Сан гадна байх хамгаалагчаас нүд далдлах баг аван хойш нэг харах шиг болов.
Золтой л зүрх минь дэлбэрчихсэнгүй. Түүнд харагдахгүйн тулд шууд л доош суун чихээ дарлаа.
Хэсэг хугацааны дараа дээш харвал тэр аль хэдийн дотогш орчихож!
"Алдчихлаа!"
Дотор ороход ямар нэг шалгуур байгааг би маш сайн мэдэж байсан болохоор итгэл муутайхан өнөөх хамгаалагчын урд очин зогстол тэр надад бөхийн гарт байсан багаа өгөөд
"Ноён Сан таныг оруулчихаарай гэсэн"
Ахх тэгэхээр тэр намайг түүнийг дагаж байсныг аль хэдийн мэдчихсэн байжээ. Би л ганцаараа тэнэг юм шиг л яваад байж!
Орох эсэхдээ эргэлзэн түүнлүү ширтэн зогсож байтал тэр залуу инээмсэглэн надад багаа зүүж өгөөд
"Сайхан хөгжилдөөрэй"
Би энэ газар яг ямар учиртайг нь мэдэхгүй байж түүнийг даган орох нь яг л азын сугалаанд азаа үзэж байгаа мэт санагдаж байна!
![](https://img.wattpad.com/cover/285455447-288-k61407.jpg)
YOU ARE READING
°Extraordinary You•
FanficСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.