Өөртөө итгэлтэй нь аргагүй надруу ширтэх энэ хүнд ялагдаж болохгүй юмсан. Хэрвээ түүнийг битгий гар гэвэл би бараг л түүнд сэтгэлээ илчилсэн хэрэг биздээ? Болохгүй юмсан... Хэрвээ тэгвэл тэр дахиад л өнөөх төв царайгаа гарган намайг дооглосон мэт өнгө аясаар
"Чи огтхон ч миний стиль биш" гэх үгийг урсгах биз.. Яахаа мэдэлгүй толгойнд минь эргэлдэх олон бодлуудад дарагдан зогсож байтал Сан нүдний өмнө гараа савчуулан инээх шиг харагдав..
"Би..." юу хэлэхээ мэдэлгүй түүнлүү ширтэн зогсож байтал гэнэт л чанга дуу яван сальют буудаж эхлэв.. Сан тэнгэрт хөөрөн задрах тэр үзэсгэлэнтэй гэрэлрүү харан инээмсэглэснээ
"Үзэсгэлэнтэй биш гэжүү?"
Яагаад ч юм тэнгэрт гэрэлтэх тэр зүйл биш өмнөөс минь дээш харан инээмсэглэх энэ хүн тод тод гэрэлтэх гэрэлд маш үзэсгэлэнтэй харагдах шиг.. Өөрийгөө ч ойлгохоо байж байх шив? надад яг ямар шившлэгээ уншчихсан юмбэ Чүи Сан.
"Тиймээ үнэхээр үзэсгэлэнтэй юм"
Түүнээс огтхон ч нүдээ салгахгүй байгааг тэр мэдсэн бололтой надруу чимээгүй гэгч нь ширтэх нь тэр.. Тэнгэрт сальют буудан бид чимээгүй гэгч нь хоорондоо нүдээрээ харилцах шиг л санагдах тэр агшинд Саны чих нь бага зэрэг улайх шиг харагдав.Хөөх түүнээс ийм хариу үйлдэл авах ч сонин байна шүү?. Би өлмийгөө өргөн тэнэг юм шиг л инээмсэглээд
"Хөөх чих чинь яагаад улайчихав? даараа юу?"
Гэтэл Сан ээрч муурч байснаа хэлэх үг нь олдохгүй байгаа бололтой уруулаа зууснаа
"Сонирхолгүй юм" гэснээ тэндээс холдон алхах нь тэр.. Мэдээж энд үлдээд байх шалтгаан байхгүй болохоор чимээгүй гэгч нь түүний араас инээдээ барин хоёр гараа савчуулсаар алхаж байтал Сан гэнэт л алхахаа болин хажуу тийш ширтэн зогсох нь тэр...
Түүний харах зүгт харцаа чиглүүлвэл шөнийн тоглоомын газар гэсэн нэртэй байх бөгөөд Сан үнэхээр дотогшоо орохыг хүссэн мэт харагдана.. Одоо хүртэл хүүхэд зан нь байдаг байхнээ?
"Орж тогломоор байна уу?"
Гэтэл тэр дуртай байгаа хэрнээ түүнийгээ мэдэгдэхгүйн тулд хоолойгоо засан өөр тийш харснаа
"Хүүхэд шиг зүйлд би дургүй"
Гэсэн хэрнээ л тэр тэндээс огтхон ч холдож чадахгүй байгаа нь үнэхээр инээдтэй биш гэжүү?
"Яахав үнэхээр ормоор байгаа бол тэгье даа"
Сан дургүй мэт хөмсөгөө зангидсаар намайг орхин дотогш орох бөгөөд би ч түүний энэ байдлыг харан өөрийн эрхгүй л сайхан санагдах эндорфин ялгарч байгаа мэт санагдана..
YOU ARE READING
°Extraordinary You•
FanficСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.