Хурдан хурдан алхах түүний араас хэлсэн үгэндээ эргэлзэн ядан алхана. Яагаад надаас тийм үг гарсныг би өөрөө ч бодоод олохгүй нь. Яг л өөрөө булшаа ухчихсан мэт мэдрэмж төрөөд байх шив.
Гэсэн ч Саныг тийм байдалтай явуулснаас ингээд хачиг шиг наалдаад явж байсан нь надад ч Санид ч ач тустай байх... Магадгүй ийм л бодол толгойд минь орж ирсэн байх.
Тэр алхаагаа удаашруулан түүний гишгэсэн мөрөөр тааруулан явах надруу эргэж харснаа хөмсөгөө өргөн үл ялиг инээмсэглэх аядаад
"Үнэхээр дагаж орохдоо итгэлтэй байна уу?"
Хэрвээ одоо итгэлгүй байгаагаа хэлвэл тэр намайг зүгээр явуулах гэжүү? Миний мэдэх Сан үргэлж надаар доог тохуу хийж байдалд оруулж кайф авах дуртай байдаг юмсан...
"Мэдээж"
Тэр толгой дохин буцан урагш харснаа удаан гэгч нь алхаж байгаад нэгэн зочид буудал гэсэн нэртэй том барилгын доор очин зогссоноо бугуйнаас минь татан өнөөх буудлын үүд хэсэгт очвол бүгд түүнийг таньж байгаа бололтой нэрээр нь дуудан түүнд бараг сөгдөх нь холгүй явцгаана..
"Танилц энэ миний хамгаалагч"
Сан надруу хуруугаараа заан ийнхүү хэлтэл нөгөө хүмүүс нь намайг доороос дээш нь хүртэл гүйлгэж харснаа пир хийтэл инээлдэн
"Хамгаалагч гэнээ? Сан үнэхээр хөгжилтэй юмаа!"
Сан тэдэнтэй хамт инээж байснаа надруу харан халаасаа ухаж байснаа нэг зүйл шидэх бөгөөд газар түүний карт унах шиг болов..
"Наадхаа аваад хүссэнээ хийж бай."
Тэр ингэж хэлэн хажууд байх эмэгтэйн бэлхүүснээс барин цааш алхах бөгөөд би ч газар унасан өнөөх картыг нь аван тэр эмэгтэйтэй бүжиглэх Санаас тийм ч холгүй ширээний урд зогсоно..
Түүний энэ хурц зан яг хаанаас гарч ирдэг юм бол гэж үргэлж гайхах юм.. Үгүй ээ зөвхөн энэ ч биш.. тэр бүхэлдээ намайг гайхшруулдаг..
Сан тэнд байсан хүмүүсийн харцыг булааж байгаа нь илт.. Хэдий хостойгоо бүжиглэж байгаа ч тэд талбайн голд бүжиглэх Санаас огтхон ч хараагаа салгаж чадахгүй байлаа... Эгшиглэх аяны хэмнэлд хөдлөх түүний догь байдал хэнийг ч өөртөө татахаар харагдаж байна...
Яг л төгс мэт харагдах түүнд ганц л дутагдал байгаа.. тэрийг нь энэ дундаас би л мэдэх учраас энэ олон нүднээс түүнийг хамгаалах хэрэгтэй биздээ? Хэдий түүнд хичээл заах багш ч тэр амьдралыг заалгах нь илүү хэрэгтэй мэт..

YOU ARE READING
°Extraordinary You•
FanficСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.