Тэр гэрээс байж болох хамгийн хурднаараа гаран дахиж ийшээ зүглэхгүй хэмээн өөртөө дахин дахин шивнэнэ. Би ийм зүйлд орооцолдоход бэлэн биш байна!
Гэртээ орж ирэн шууд л цүнхээ буйданлуу шидэн амьсгаатсаар доош суутал Эрён гайхсан бололтой урд минь гараа савчин зогсоно.
"Хөөх.. чи чинь яачихаа вэ? Мангаст идүүлчихээ юу?" Хэмээн түүний царай гэрэлтэн инээмсэглэх бөгөөд би ч түүний гарыг цохин холдуулав.
"Мангас байсан бол арай дээр байх байлаа" хэмээн үглэн утасаа гаргаж ирэн эгчрүү дахиж багшлаж чадахгүй талаараа бичиж байтал Эрён гарт байх утсыг минь булааж аван дээш өргөөд
"Юу вэ? Ажлаасаа гарах гэж байгаа юму"
Би толгой дохин гараа урагш сунгаад
"Урьдчилгааныхаа талыг үрчихсэн байхад.. ахх!"Тэр миний байгаа байдлыг засах гэж оролдож байгаа бололтой урд хойгуур минь гүйн гарнаас татан босгоод
"Орой хамт сэтгэлээ сэргээе тэгэх үү?"
Надад татгалзах шалтгаан одоохондоо байгаагүй болоод ч тэр үү хөнгөхөн инээмсэглэн толгойгоо дохьтол тэр ч сэтгэл нь хөөрсөн бололтой намайг тэврэн хувцасаа бэлдэх гэж байгаа бололтой өрөөрүүгээ хурдхан гэгч нь гүйж байлаа..
"Багшаа.. Намайг Чүи Сан гэдэг..
Яахав нэг шөнө бол хамт байж болох л юм"Түүний эрс тэрс байдал үнэхээр цочирдмоор байсан! Яг л өөр хэн нэгэн түүний биенд орчихсон мэт.. зөвхөн зан ааш нь биш түүний харц хүртэл гэнэн цайлганаас өлсөглөн чоно яг л олзруугаа харж байгаа мэт болж хувирсан нь үнэхээр... үнэхээр ийм зүйл байж болдог юм байхдаа?
Урьдчилгааныхаа тал мөнгийг аль болох хурдан олж өгөх хэрэгтэй болж байх шивдээ.
Өрөөндөө орж ирэн хувцасаа өмсчихөөд Эрёны энэ дүүргийн хамгийн тансаг гэсэн газарлуу орохоор болов. Үнэндээ тэр харагдаж байгаагаасаа илүү хүчтэй охин. Хэрвээ тэр миний оронд байсан бол энэ зүйлийг хэрхэн шийдэх байсан эсэхээ шууд л мэдэх байсан байхдаа.
"Адал явдалд бэлэн үү?" Хэмээн тэр инээмсэглэх бөгөөд би хариуд нь толгой дохьтол Эрён намайг хөтөлсөөр дотогш орвол үнэхээр хурц үнэртэй хаа сайгүй олон өнгийн гэрэл асах хэрнээ нүдэнд тийм ч тусахааргүй цаанаа л дулаан мэдрэмж өгч байлаа.
Энд тэндгүй хөгжилдөн бүжиглэж уух нь ууж зарим нь бүр тоглоом тоглоцгоон аль болох өөрсдийн уйдаагаа гаргахыг хичээж байгаа хүмүүс..
YOU ARE READING
°Extraordinary You•
Fiksi PenggemarСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.