"Би чамд сайн"
Инээдтэй гэгч нь худал нүдээрээ нүдрүү минь ширтэн хэлэх энэ үгнээс үнэхээр залхаж байна. Яршигтай юм..
"Тэгээд? Тэр чинь чиний асуудал юму миний асуудал юму?"
Тэр охин хоёр гараараа оролдон надаас дальдчих бөгөөд түүнрүү бага зэрэг ойртон
"Хэрвээ би сэтгэл хуваагдлын өвчтэй бол чи яахуу?"
Тэр охин итгэлтэй гэгч нь толгой дохин "Мэднээ."
Тэд бүгд л ингэж эхэлдэг.. Мөнгө сурлага хэнд ч гологдохгүй царай надад байдаг болохоор энэнд минь шунасан хүмүүс шавхай шиг л надад наалдчихдаг..Тэдний худлаа ярьж байгаа нь нүднээс нь мэдэгдэж байдаг нь өрөвдөлтэй биш гэжүү? Багаасаа л жинхэнэ сэтгэлээсээ хандаж байсан хүнтэй таарч үзээгүй.. Тэд нэг бол миний мөнгөнд эсвэл зүгээр л миний байгаа байдалд татагдан өөрийн болгохыг хүсдэг.. Гэтэл би тийм амархан байлаа юу? Тэдний жинхэнэ сэтгэлийг шалгахын тулд бяцхан түүх зохион тэднийг шалгаж үздэг байлаа. Энэ бүхэн эхлээд удаагүй байхад л зохиосон тоглоом минь улам бүр хөгжилтэй болон дуусдаг байв. Тэд нэг л асуултанд уначихдаг..
"Саниг сонгомоор байна уу Сан уу?" хэмээн ёжтой инээтэл нөгөө охин ичингүйрэн энгэрт минь наалдаад
"Сан!"
Ахх. Инээдтэй юм.. Саниг өрөвдөлдөө харгис амьтан минь..
Би түүний үсийг илэн үл ялиг инээмсэглээд
"Тэгвэл одоо нүднээс зайлж үз"
Энэ бүхэн үнэхээр хөгжилтэй шүү.. Яг л зохиолд дүр бүтээж байгаа мэт.. Хуурамчаар бүтээсэн Сани гэх тэр дүр үргэлж л хоёрдогч этгээд болж дуусах нь өрөвдөлтэй..
Сургуулийн арын хашаанд байх сааданд суун тамхиа асаан хөлөө ачин суутал хажуу сандал дээр сууж байсан надаас хэд эгч бололтой охин утсаараа тоглож байснаа надруу нэг том харснаа бушуухан урд минь ирэн тамхи гарнаас булааж авснаа сургуулийн дүрэмт хувцасруу заан
"А..Ахлах ангийн хүүхэд тамхи татаж болохгүй"
Би хөмсөгөө бага зэрэг өргөн өвдөгөө тулан түүнрүү ширүүн харц шидлэн
"Чи хэн болоод?"
Тэр эхэндээ надаас айсан мэт л гацаж түгдэрч байснаа эв хавгүйхэн цүнхнээсээ үнэмлэхээ гаргаж үзүүлэх бөгөөд дөнгөж багшийн их сургуулийг төгссөн бололтой.. Дами юм биздээ?
"Би..Хараахан багш болоогүй ч болох болохоор ийм жоохон хүүхэд тамхи татаж байхыг хармааргүй байна!"
YOU ARE READING
°Extraordinary You•
FanfictionСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.