12

1.2K 207 2
                                    

Сантай өнгөрүүлсэн мөч бүр тайлбарлахад хэцүү байтал түүнийгээ Санитай хийнэ гэдэг чинь хамгийн том тэнэглэл биздээ?

Би эвгүй гэгч нь инээн бугуйндах цагаа харан дуу алдаад

"Тэгеээ! Одоо би явах хэрэгтэй болохоор явлаа!" Гэсээр түүний хажуугаар зөрөх гэтэл Сани замыг минь биеээрээ хаан хачин гэгч нь надруу харснаа

"Яагаад ингэж их сандраад байгаа юм? Та хоёр яг юу хийсэн?"

Аль болох сандраагүй мэт байлгахын тулд тэнэг юм шиг л инээн түүний гарлуу зөөлхөн цохиод

"Зүгээр л тоглож л таараашдэ?"

Тэр их л итгэж ядсан шинжтэй толгой дохиж байснаа хүзүүрүү минь их л сонин харцаар ширтэнэ.

Түүний ширтээд байгаа газарлуу харах гэж доош болсон ч мэдээж хүзүүгээ харж чадлаа юу?

"Юу?" Гэтэл тэр хүзүүн дээр минь өөрийн зүүж байсан зангиаг тайлж өгөн ороож өгөөд

"Гэртээ хариад тайлаарай. Багшаа!" Гэчихээд үл ялиг инээмсэглэх бөгөөд би ч түүнийг яагаад ингэж аашлаад байгааг ойлгож ядан түүний хажуугаар зөрөн гарлаа..

Мэдээж түүнийг үргэлж гэнэн мэт бодож болохгүй бололтой. Эцсийн эцэст тэр ийм өвчтэй ч нэг л хүн учраас түүний зан байж л таараа гэсэн үг. Сан эсвэл Сани хоёрын аль нь түүний сэтгэлээс гарч ирсэн зохиомол дүр болохыг мэдэхгүй... Сан үнэхээр жинхэнэ Сан байгаад Сани түүний зохиомол дүр бол яах бол? Үүнийг бодох төдийд л хамаг шар үс босох шиг!

Шөнө болохоор такси барихаар шийдэн азаар нэгийг зогсоон бушуухан л суувал тэр жолооч надруу голын толиороо үе үе харж жуумалзах шиг болов.

Эхэндээ түүнийг тоохгүй өнгөрөөж байсан ч тэр надруу сонин харсаар л.. Магадгүй хүзүү ороосон зангианаас болсон байх! Яг тэгсэн байх гэсээр зангиагаа автал тэр дахин нэг удаа надруу харснаа хоолойгоо засах нь тэр..

Эцэст нь гэрийн гадна ирэн түүнд мөнгөө төлчихөөд

"Дахиж наад нүдээрээ ингэж харвал цагдаад өгчихнө шүү" гэсээр хурдхан гэгч нь тэндээс холдон гэртээ орон хаалгаа түгжлээ..

Гадуур аюултай хүмүүс их болжээ? Хэмээн үгэлсээр угаалгын өрөөнд орж ирэн нүүрээ угааж байлаа.

Толины тусгалд өөрийгөө харан зогсож байхдаа хүзүүрүүгээ харвал! Эээ бурхан минь. Сан!

Тэрний сүүлд хүзүүг минь сорсоноос болж гарсан ором цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорсон байсныг ч мэдсэнгүй. Тэгээд л Сани бас тэр жолооч тэгж харсан байж!

°Extraordinary You•Where stories live. Discover now