Woojin's point of view.
Жэюүний гэрт орж ирэхэд л түүнээс үнэртдэг тэр сайхан үнэр сэнхийтэл ханхлахад би хөнгөхөн инээмсэглэсэн юм. Тэрээр гэртээ ормогцоо үүдний шүүгээн дээрээ таягаа эвхэж, цүнхээ хажууд нь тэгээд өмднийхөө халааснаас түрүүвч утсаа гаргаж ирээд цэгцтэй гэгч нь тавиад цаашаа явахыг би эхнээс нь дуустал харж зогсов.
Жэюүн: гутлаа тайлаад ороод ир ээ, манайх цэвэрхэн.
Би түүний хэлснээр гутлаа тайлаад зочных нь өрөө рүү оров. Тэр зөөлхөн зөөлхөн алхалсаар цаана байрлах өрөө рүү ороход би ч гэсэн түүний араас алгуурхан дагалдсан юм.
Би хэзээ ч түүний амьдралыг мэдэхгүй. Тийм ч болохоор түүний хийж байгаа үйлдэл бүр надад шинэ санагдаж улам бүр сонирхол татаж хажуунаас нь мэдрэхийг хүсдэг.
Жэюүнд хувцасны өрөө байх агаад өнгө өнгөөр нь цэвэрхэн гэгч нь дээш өлгөсөн цамцнуудын доор нь байх цаасыг барьж үзээд цамцаа сонгох аж. Өмд ч ялгаагүй. Түүний бүх хувцсанд эдгээр цааснуудыг өлгөсөн байлаа.
Жэюүн: намайг юм хардаггүй гээд битгий тэнэг гэж бодоорой гэх үгийг маш олон удаа хэлсэн юмсан. Гарахгүй юм уу? Хараад л зогсоод байх уу?
Би түүний хэлсэнд сандран гялс гараад гаднах ханыг нь нуруугаараа налан зогслоо. Тэр үнэхээр мэдрэмжтэй. Яаж ч хичээсэн, яаж ч чимээгүй байсан тэр намайг хаа байгааг шууд л олчихдог.
Би: чамайг тэгэж харахгүй гээгүй шүү. Зүгээр л тусламж хэрэгтэй болов уу гэж бодоод сайн санаалж...тийм ээ, сайн санаалж л ажиглаж байсан юм.
Жэюүн: тийм байж. Би нэгэнт чамд цай хийж өгч чадахгүйгээс хойш өөрөө наагуураа ухаж яваад цай хийгээд уучих.
Би: яаж дээ. Хүний гэрт ирчхээд юмыг нь ухна гэдэг чинь бүдүүлэг зан.
Жэюүн: туслах гэж ирсэн биз дээ? Боловсноор цай өгчхөөд чамаар туслуулах гэж байна. Хувцас сольж дуусахаар угаагаад өгөөрэй. Толбо болчихно.
YOU ARE READING
Goodbye my princess | completed
Romance"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown