XIII. Үжин-ий ээж.

568 83 7
                                    

Хүн өөрийн жаргалыг мөнхөд үргэлжлэх мэт бодож, түүндээ хорогдож байдаг

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Хүн өөрийн жаргалыг мөнхөд үргэлжлэх мэт бодож, түүндээ хорогдож байдаг. Гэвч хэзээ ч жаргал гээч нь үүрдийн мөнх байдаггүй. Түүний хажуугаар асар олон зүйлийг сөрж амьдрах хэрэгтэй болдог. Жаргалтай байгаад байгаа ч гэсэн хэзээгээр саад тотгор гарч ирэхийг хүмүүн бид үл мэддэг нь харамсалтай эсхүл азтай гэлтэй.

Үжин амьдралынхаа хамгийн жаргалтай үе дээр байна хэмээн бодож, өдөр хоногийг улам бүр нандигнахыг хичээнэ. Хоёр зүрх ханьсан ойртсон мөчөөс хоорондоо холбогдож, салж хагацахыг хүсэхээ болив.

Өдөр бүр өөр зүйлс хийж, хөгжилтэйгөөр өнгөрүүлсөөр нэг л мэдэхэд тэд хамтдаа 6 сарын хугацаанд амьдарчихсан байх нь тэр. Оройн хоолны цаг өнгөрсний дараа Үжин Жэюүний хөл дээр өөрийнхөө хөлийг давуулан тавьсан байх агаад гартаа аяга дүүрэн попкорн тэврээд үзэж буй киноныхоо үйл явдлыг тайлбарлаж өгнө. Жэюүн үүнийг нь анхааралтай сонсоод асуух асуултаа тэр дор нь асууна.

Жэюүн: эрэгтэйгийнх нь үс засалт ямархуу байна?

Үжин: нэг л тийм хачин буржгар ч юм шиг. Гэхдээ царайлаг болохоор үс нь ийм байсан ч царайг нь нэг их дарж харагдахгүй байна аа. Угийн царайлаг жүжигчин болохоор... гэж хэлэхэд Жэюүн түүний үгийг таслан эрүүнээс нь зууран аваад өөр рүүгээ харуулчихав. Энэ үйлдэлд нь үнэхээр их гайхсан Үжин идэж байсан попкорндоо золтой л хахчихсангүй.

Үжин: я-яасан бэ?

Жэюүн: миний хажууд, өөр хэн нэгнийг царайлаг гэж хэлэх юм бол, тэр үед Үжин аа, би чамайг үнсэж байгаад алчихна шүү хэмээн ширүүн хэр нь доогтой хоолойгоор хэлээд Үжинийг хүзүүний зүг ойртоход Үжин түүний хэлсэн өхөөрдөм үгсэд хариугүй инээчих шахна.

Үжин: энэ залуу царайлаг!

Жэюүн хэлээ гаргаад уруулаа хазлаад: дэггүй гэхэд дэндүү дэггүй гэчхээд гартаа байсан попкорноо холдуул гэж дохиход Үжин өнөөхөө ширээн дээр гулсуулан тавив уу үгүй юу Жэюүн түүний дээрээс хоёр гараа тулан хэвтчих нь тэр.

Goodbye my princess | completedTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon