"Ийнхүү та бүхэндээ өнөөдрийн хамгийн сүүлийн дуу болгож дуучин Жэйк Шимийн шинэхэн альбомны гол дуу болох "Goodbye my princess" дууг зориулья. Өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй"
Тэнгэрийн заадас дээр байрлах мэт өндөр барилгын дээд давхарт наран тусаж, өглөөний радио өндөрлөх цаг дөхөж байх үед залуу эр цагаан цамцаа товчлон дууг сонсон нэг мушилзчхаад урт шургуулгыг татаж, эгнэн тавьсан олон төрлийн цагнуудыг нэг бүрчлэн харна.
Тэрээр өнөөдөр хар оосортой, зүү нь алтлаг өнгөтэй чамин цагийг сонгожээ. Нарийн бичиг бүсгүй хаалга тогшсоор орж ирэхэд залуу гадуурх хүрмээ өмсөн толинд байх тусгал руу харлаа.
Бүсгүйг Гым нарийн бичиг гэнэ.
Гым нарийн бичиг: захирал аа, өнөөдрийн хуваарийг танилцуулья. Одоо компани дээр очоод ТУЗ-н хуралтай. Хурлын дараа 12 цагаас ELI загварын сэтгүүлийн зураг авалт болон ярилцлаганд орсны дараагаар та оройн хоолоо Хисын гүйцэтгэх захиралтай иднэ. Тэгээд дараагаар нь таны чөлөөт цаг байх болно.
Жэюүн толгой дохилоо. Нарийн бичиг нь түүнд цай найруулж өгөх гэхэд Жэюүн хэрэггүй гээд болиулсан юм. Тэд энэ удаа цай уулгүйгээр шууд ажил руугаа явсан юм. Замдаа Жэюүн тэнгэр рүү ширтэн чимээгүйхнээр санаа алдав. Өдөр бүр нэгэн хэвийн бас уйтгартай дөрвөн жил өнгөрсөн байх аж. Нэг л мэдэхэд тэр дуу хийхээс өөр дуртай зүйлгүй хоцорчихсон байлаа.
Ааваасаа хойш болсон бүхэн нь түүнд одоог хүртэл зүүд мэт санагдана. Унтаад сэрэхэд тэрээр өөрөө ч мэдэлгүй нүдний хагалгаанд орж, аавынх нь туйлын хүсэл түүнд өөрийнхөө нүдийг өгөх байсан гэдгийг мэдээд маш их айж балмагдсан ч тэрээр аавдаа баярлан бэлгийг нь хүлээж авсан юм. Өнгөт орчлон түүнд дэндүү хатуу бас харанхуй хэвээрээ л байлаа. Учир нь тэр ээжийгээ харж чадахгүйн дээр Үжинийг ч харж чадахгүй болсон тул түүнд энэ үнэхээр гунигтай байсан. Тэр өглөө бүр нүдээ нээгээд таазыг ширтэн хэвтэхдээ Үжиний дүрийг зүрхэндээ харах гэж хичээдэг. Үргэлж төсөөлж, байнга боддог ч түүний царай хэзээ ч нүдэнд нь бууж үзэгддэггүй байв.
YOU ARE READING
Goodbye my princess | completed
Romance"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown