Үжин уулгалан: ээ бурхан минь. Жэйд нэг охин сэтгэлээ илчилж байна гээч. Хөөх Жэй татгалзчихав уу даа?
Найз залуу нь Жэюүн рүү ихэд муухай хялам хийн харах агаад шал тоохгүй харин ч түүнтэй хамт байгаадаа сэтгэл хангалуун байх Үжинд уур нь хүрч байх аж.
Шим Жэюүн царайлаг. Хэн ч харсан гэсэн түүнээс илүү царайлаг гэдгийг бүдүүн зүрхт эр маш сайн мэднэ. Түүний хажууд чимэг болж явдаг найз охин нь сүүлийн хэдэн хоног үргэлж түүнтэй хамт яваад байгаа учраас алдчихвий гэсэн айдас, түүнээс салчихвий гэсэн хачин бодлууд толгойг нь дүүргэх аж. Гэсэн ч Үжин юу боллоо гэж нэг муу сохор залуугаас болж түүнээс салах билээ. Тийм биш гэж үү? Шим Жэюүн хараагүй. Харин тэр энэ дэлхийн бүх зүйлийг харж чадна.
Жэюүн: Жэй гэж хэн юм? гэхэд Үжин инээгээд,
Үжин: манай сургуулийн од залуу. Ихэнх охид түүнд байнга дурлаж явдаг юм.
Жэюүн: царайлаг уу? Өндөр үү? Юу нь тийм сайхан болоод охид түрүүлж сэтгэлээ илчилж байгаа юм? гээд гайхсан шинжтэй асуухад Үжиний найз залуу нүдээ эргэлдүүллээ.
Тэнэг амьтан.
Үжин: Жэй царайлаг, өндөр, бүх зүйл нь сайхан болохоор л тэр байх. Тэр бусадтай эелдэг сайхан харьцдаг. Хэзээ ч хачин зуршлаа ил гаргаж байгаагүй. Яг л өөгүй төгс хүн гэхэд болно. Тийм болохоор л охид түүнд татагдаж хамт байхын тулд сэтгэлээ илчилж байгаа юм.
Жэюү толгой дохиход Үжин түүнийг өхөөрдөн үсийг нь илэх нь тэр. Найз залуугаа хажуудаа сууж байгаа гэдгийг ч мартчихсан Үжин түүнийг энхрийлэн өхөөрдөж буйг харах түүний уурыг хүргэж орхилоо.
Ххх: чи яагаад түүнд хүрээд байгаа юм?
Үжин өөрийн мэдэлгүй хүрчихсэн учраас гараа татаж аваад: өөрийн мэдэлгүй хүрчихлээ.
Ххх: Шим ноёнтоон, биднээс холдоод өгөхгүй юу? Бид жаахан ярилцах хэрэгтэй байна! хэмээн тэрээр Жэюүний цамцнаас татан босгох гэхэд Үжин түүний тавиулаад Жэюүнд ахин хүргэх гэсэнгүй.
ESTÁS LEYENDO
Goodbye my princess | completed
Romance"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown