Үжин: шалгалтаа хэр өгсөн гэж бодож байна?
Жэюүн: мэдэхгүй ээ. Ямартай ч санаж байгаа бүхнээ хэлсэн. Муу биш л байх гэж бодож байна гэхэд Үжин толгой дохиод цүнхнээсээ Жэюүнд өгөх гэж бүтэн өдөржин хадгалсан жижигхэн шоколадаа гаргаж ирээд гарт нь атгуулахад Жэюүн юу болохыг нь асуув.
Үжин: чамд авсан шоколад.
Жэюүн түүнийг нь задлангаа: яагаад надад авч байгаа юм? гэв.
Үжин нүдээ эргэлдүүлээр хэрхэн задлаж байгааг нь харж суун: зүгээр л гэж ганцхан үгээр хариулж хэдэн хормын дараа шоколад уутнаасаа задрахад Жэюүн эхний хэсгийг хугалан Үжиний гарны урд тавилаа.
Үжин түүний хийх үйлдэл бүрийг сайтар ажиглан харна. Түүний хийж буй жижигхэн үйлдэл бүр нь түүний сэтгэлийг догдлуулдаг болчихсон аж. Үүнийг ч Үжин төвөгшөөлгүйгээр хүлээн авдаг болсон билээ.
Жэюүний амандаа энэ шоколадыг хэтэрхий гашуун болохоор идэж чадахгүй байна хэмээн бувтнахыг сонссон Үжин инээмсэглэлээ.
Хэдэн долоо хоногийн өмнө түүнд сэтгэлээ илчилчихсэн болохоор түүнтэй хамт байхад бүр илүү тухтай болчихсоны хажуугаар хэлэх гэсэн зүйлээ ч шууд хэлчихдэг болсон. Өдөр бүрийг түүнтэй хамт өнгөрүүлээд салах үедээ санадаг болчихдог байв. Үжин түүнд чин сэтгэлээсээ сайн болчихсон байсан юм.
Жэюүн: дараагийн удаа битгий энэ шоколаднаас аваарай. Муухай юм байна.
Үжин: тэгвэл чи авч өгөх юм уу? гэхэд Жэюүн хэсэг бодож байснаа толгой дохилоо.
Үжин хичээл эхлэх хүртэл гараараа эрүүгээ тулаад Жэюүнийг ширтэж суулаа. Түүнд сайн гэдгээ хэлсний дараагийн өдөр нь Жэюүн гэнэтхэн хачин аашлаад эхэлсэн. Уулзчхаад өөрт нь сайн байхаа боль, энэ чинь хачин хэрэг гэж уурлаж Үжин ч гэсэн түүний өөдөөс энэ чинь миний сэтгэл зүрх, чамд сайн байх нь миний шийдэх хэрэг гэж хэлэхэд Жэюүн үнэхээр л үүнийг ойлгосон бололтой чимээгүй болчихсон. Энэ л өдрөөс хойш Жэюүн өөрийгөө хорьж цагдахаа болиод чөлөөтэйгөөр Үжинтэй харьцдаг болсон билээ. Магадгүй түүний бодсон шиг муу биш гэдгийг ойлгосон байх. Тийм ээ, тэр ойлгосон.
KAMU SEDANG MEMBACA
Goodbye my princess | completed
Romansa"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown