XIV. Үлд.

547 94 5
                                    

Жэюүн тасхийн хаагдах хаалганы чимээнд цочин нэг алхам хойшлоод дахин ойртоод хаалгыг тогших гэснээ болив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэюүн тасхийн хаагдах хаалганы чимээнд цочин нэг алхам хойшлоод дахин ойртоод хаалгыг тогших гэснээ болив..

Жэюүн үргэлж ийм мэдрэмж мэдэрдэг байсан ч түүний хайртай охины ээж нь ийм үйлдэл гаргасанд маш их гайхширч бас хэсэгхэн айв. Түүний зөвшөөрөхгүй байх гэдгээс хамгаас айсан юм. Тэгээд залуу тэндээ хэсэгхэн зогсож байхад хаалга онгойх чимээ гарлаа.

Үжиний ээж гарч ирэн: чи миний охины найз залуу гэв үү? гэхэд Жэюүн Үжиний ээж гэдгийг мэдлээ. Тэгээд тэр хүндэтгэлтэйгээр ёслон мэнд мэдээд толгой дохив.

Үжиний ээж: намайг уучлаарай, хүү минь. Гэхдээ би чамайг охины маань найз залуу гэдэгт итгэхгүй байна. Охин маань ийм сонголт хийхгүй гэдгийг ч би мэднэ. Чамд л гэж хэлэхэд би зөвшөөрөхгүй учраас чамайг охиноос минь өөрөө түрүүлж холдоосой гэж хүсэж байна. Чи залуу байна. Харин би охиндоо санаа зовж байна. Чамайг ухаантай хүү гэж болож байгаа учраас үүнийг хэлж байгаа юм шүү. Сайн яваарай.

Жэюүн ахиад л юу ч хэлж чадсангүй. Өчнөөн олон хүмүүсээс үг сонсож явсан ч Үжиний ээжийн хэлсэн үг хамгийн хэцүү нь байв. Тэрээр тэндээ гараа чангаар атган зогссоор байлаа. Хисыны дуугаар буцан, эмнэлэг орохоор болов. Түүний аавын бие ихэд муудсан гэдгийг өнөөдөр өглөө Хисын ах нь хэлсэн билээ.

Хаалганы жижигхэн нүхээр Үжиний ээж түүнийг явах хүртэл нь харж зогсож байгаад сүүдэр нь ч харагдахаа болих үед сэтгэл нь түгшин хаалганаас холдлоо. Зүгээр л буруу зүйл хийснээ мэдэж байх боловч яаж охин нь хараагүй, сохор хүнтэй найзалсныг нь гайхаад барахгүй байв. Өөр хүний охин биш түүний охин шүү дээ. Үнэхээр гайхширсан байлаа.

Үүнтэй давхцан тун удалгүй охин нь сэрэн өрөөнөөсөө гарч ирлээ. Үжиний ээж инээмсэглэн түүний хацар дээр үнсээд өглөөний цайгаа уухыг санууллаа. Үжин ээждээ баярласнаа хэлж, ширээний ард суув.

Үжин: ээж ээ, өнөөдөр надтай хамт дэлгүүр хэсмээр байна уу? Надад өөртөө ч тэр, найз залуу ч тэр авах юм их байгаа юм л даа.

Goodbye my princess | completedWhere stories live. Discover now