XVI. Орхиод яв!

544 102 13
                                    

Жэюүн: яах гэж ирсэн юм? Яах гэж надтай зууралдаад байгаа юм? хэмээн цонх руу харсан чигтээ асуухад Үжин юу ч хэлж чадахааргүй гайхширч орхилоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэюүн: яах гэж ирсэн юм? Яах гэж надтай зууралдаад байгаа юм? хэмээн цонх руу харсан чигтээ асуухад Үжин юу ч хэлж чадахааргүй гайхширч орхилоо.

Түүний хөөрхөн инээмсэглэл салхинд юу ч үгүй замхран одсон мэт, түүний үзэсгэлэнтэй нүд мананд дарагдан сааралтсан мэт, түүний дулаахан гар хэзээ ч дахин ирэхгүйгээр холын холд байх мэт санагдан дотор нь бачуураад ирэв.

Үжин: би чамайг яагаад байгааг ойлгохгүй байна. Чи намайг сонсоод ярилцаач дээ гэсээр түүний сууж буй ор руу ойртоход Жэюүн босоод өөр рүүгээ ойртуулахыг хүссэнгүй.

Үжин: Жэюүн аа... хэмээн цөхрөнгүй хоолойгоор нэрийг нь дуудахад Жэюүн хоолой дээрх том бүхлээ бүхэлд нь залгиж орхиод гараа атган доош шал руу эрүүгээ чиглүүлнэ.

Жэюүн: чи яв. Анхнаасаа би чамтай танилцах хэрэггүй байсан юм. Би чамд эхний өдрөөсөө л дургүй байсан.

Тэр өөрийн сэтгэлд хэзээ ч байгаагүй үгийг хэлж эхлэв. Хисын түүнд аавынх нь тухай хэлж, Жэюүн Үжинийг одоо өөрөөсөө холдуулахыг хүсч байлаа. Учир нь тэр хангалттай Жэюүний хажууд байж, үргэлж туслах шиг нь тусалж, усанд оруулж, хоол хийж өгч, ээж шиг нь халамжилсан нь болсон гэж үзжээ. Тэр аавынхаа дэргэд байх ёстой. Бас ээжийнх нь хэлснээр харалган хүнээр яах билээ. Үжинд Жэюүнээс ч илүү нь олдож, өр зүрхнийхээ угаас хайрлаж чадах эр түүнд ирэх л болно гэх ахархан бодолтойгоор үзүүртэй зүү шиг үгнүүдийг Үжин рүүгээ шидэж эхэлсэн юм. Тэр хэзээ ч өөрийгөө үнэлж байгаагүй, өөртөө итгэдэггүй нэгэн байхыг сонгочихжээ. Түүнийгээ өөрөөсөө түлхэн байж.

Үжин: чи ээжийн үгэнд гомдож байгаа бол би ээжийн өмнөөс уучлалт гуйя. Битгий ийм үгнүүдийг хэл л дээ. Би чиний хажууд байна. Би чамтай л хамт байна, Жэюүн аа.

Жэюүн доогтой нь аргагүй инээгээд: ээжийн чинь үг үнэн. Чи ч, би ч яг адилхан. Чи надаар яах гэсэн юм? Намайг том корпорацийн өв залгамжлагч болохоор ингээд наалдаад байгаа хэрэг үү? Би хараа орохгүй. Орох байсан ч мэс засал хийлгэхгүй. Тэгэхээр би мөнгөгүй, эрх мэдэлгүй нэгэн хэвээрээ л байна гэсэн үг. Чамд би дураар чинь мөнгө өгч чадахгүй болохоор одоо надаас хол яв! гэх нь тэр.

Goodbye my princess | completedWhere stories live. Discover now