Woojin's point of view.
Бүх зүйл түүнийг хараад, ширтээд хэвтдэг шиг амархан байдаг ч болоосой гэж хүснэ. Түүний унтаж буй тайван хэр нь үзэсгэлэнтэй төрх нүдэнд минь тодрон үзэгдэхэд л түүнийг үнэхээр хайрлаж байгаагаа ухаарч байгаа мэт санагдаад болсонгүй. Чи яг хэн юм бэ, Жэюүн аа?
Үүр хаяарч эхлэхэд би хэсэг зуур дуг хийхээр шийдэн нүдээ анив уу, үгүй юу шууд унтчихсан юм.
Хааяа хааяахан хар дарж зүүдэлдэг зүүдээ дахин нэг удаа зүүдлэв. Гэрээсээ өөр газарт унтаж үзээгүй болоод ч тэр юм уу, жаахан тухгүй унтаад сэрэхэд Жэюүний гэрээр дүүрэн удвал цэцгийн цай үнэртэхэд би өөрийн эрхгүй босоод үнэрийг даган гал тогоонд ирэв. Тэрээр унтлаганы хувцастайгаа аажуухнаар цайг хандлан найруулж байх аж.
Би: өглөөний мэнд, Жэюүн аа.
Жэюүн миний хоолойг сонсмогцоо хийж байснаа доош нь тавиад: Үжин аа, сэрчихсэн үү? Бие нь өвдөж байна уу? Чамд цай хандалж байлаа гэсээр инээмсэглэнэ.Би түүн рүү ойртон сандал дээр суугаад цай руу өнгийн харахад цай үнэхээр сайхан харагдаж, үнэр нь тансаг үнэртэж байлаа.
Би: баярлалаа, намайг ингэж их халамжилж байгаад.
Жэюүн: үгүй дээ. Харин надад туслах гэж байгаад баярлаж байна. Хоёулаа өглөөний цайгаа ууцгаая.
Би ухасхийн босч: би чамд бэлдэж өгье. Өнөөдрөөс энэ бүгд миний ажил шүү дээ.
Жэюүн: ойлголоо. Би чиний өглөөний цайг уухсан гэхээс тэсч ядаж байна гэсээр ахиад л инээмсэглэнэ. Би түүнийг ингэж сайн инээдэг гэж мэдээгүй байж. Үнэхээр, үнэхээр сэтгэл татам юм.
Жэюүн надад хаана, юу байдгийг хэлж өгөх агаад би түүний хэлснээр хэрэглэгдэх бүхнийг хаана байгааг нь мэдэж авч, анх удаагаа зөвхөн түүнд зориулан өглөөний цай бэлдэнэ. Сонхүнтэй хамт байхад би өглөө унтаад, Сонхүн надад хоол хийж өгдөг юм. Ер нь бол гэрийн ажил хийх ер нь л ховор үзэгдэл. Үеэл маань намайг хангалттай жаргалтай амьдруулдаг.
أنت تقرأ
Goodbye my princess | completed
عاطفية"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown