Бодолдоо түүнийг бүтээж ирсэн байтал бодит байдал дээрх Үжин дэндүү үзэсгэлэн төгс, итгэж ядамгүй тийм л бүсгүй байлаа. Өмнөх дурсамж нь Жэюүнд төсөөлөгдөж, алим зүсэж байхдаа жижигхэн хутгандаа гараа зүсээд хаячих нь тэр. Дахиж яаж уулзахаа бодож тэрээр шаналж буй нь энэ аж.
Жэюүн зүссэн хуруугаа хараад, алиманд наалдсан улаан цусыг харан зогсож байтал хэн нэгэн түүний гэрт ирж, Жэюүний нэрийг дуудсаар түүний хажууд ирээд гарыг нь харан уулга алдан сүржигнэнэ.
Ххх: яана аа, Жэюүн аа. Гараа зүсчихсэн байна шүү дээ. Гараа яах уу? Угаах хэрэгтэй юу? гэсээр гарнаас нь бариад авахад Жэюүн өөрөөсөө түүнийг холдуулаад гараа татан авлаа.
Жэюүн: яах гэж энэ гэрт ирсэн юм? Би чамайг энд орох зөвшөөрлийг өгсөн юм уу? Эндээс яв гэсээр муухай аашлан бүсгүйг орхин угаалгын өрөө рүү зүглэв. Зүссэнээ хүйтэн усаар угаагаад зогсож байх үедээ хүртэл Үжиний тухай бодон өмнө нь яг ингээд гэмтэх үед нь гарыг нь угааж, боож, эм том түрхэж өгөөд зөөлхөн зэмлэдэг байсныг нь санан өгүүлэх аж.
Жэюүн гараа боосоор гарч ирэхэд бүсгүй гал тогоонд байрладаг текний цаана орчихсон авч ирсэн хоолоо гаргаад тавьчихсан мөн баахан олон таваг гаргаж ирээд гал тогоог нь завааруулчихсан байгааг харсан Жэюүн хөмсөг зангидан: яг одоо гал тогооноос холд! хэмээн шүдээ зуун хэлэхэд бүсгүй түүнээс айн хол очиж зогслоо.
Жэюүн түүний авчирсан хоолыг тэр чигт нь хогийн уутанд хийгээд: битгий энэ гэрт ирээд бүх зүйл чинийх юм шиг аашлаад бай. Энэ бүх зүйл хэзээ ч чинийх байгаагүй. Би чамтай сүй тавихгүй. Одоо миний нүднээс далд ор! гэхэд бүсгүй уйлах нь сонсогдоно.
Түүнийг Шиён гэнэ.
Шиён бол аавынх нь Жэюүн захиж үлдээсэн сүйт бүсгүй боловч Жэюүн ганцхан энэ захиасыг л биелүүлж чадахгүйгээ мэддэг билээ. Хараа орсон цагаас хойш үргэлж түүний хажууд байсан хүн нь Шиён боловч Жэюүн үнэхээр эр хүнийхээ хувьд ямар ч мэдрэмж авч байгаагүй тул одоог хүртэл өөрөөсөө түлхэн холдуулах гэж хичээгээд ч чадахгүй байгаа юм. Жэюүний ааш сүүлдээ тэсэхийн аргагүй болж байгааг Шиён өөрөө анзаарч хэцүү байгаа ч хайртай болохоороо тэвчээр нь өөрийн эрхгүй гарч байлаа.
DU LIEST GERADE
Goodbye my princess | completed
Romantik"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown