Ххх: Жэюүн ойрд ямархуу байгаа вэ? Сэтгэл санааны хувьд ч, биеийн хувьд ч хэмээн нэгэн хижээл насны эр асууна. Харин хэвтэж буй орных нь хажууд суух Хисын түүн рүү тайвнаар хараад ийн өгүүлнэ.
Хисын: тун дажгүй. Австралид байснаасаа илүү хүнд дээрэлхүүлэх гээд байгааг эс тооцвол сэтгэл санаа нь ерөнхийдөө хэвийн байгаа. Биеийн хувьд гэвэл нүдийг нь хэлж байна уу?
Модон сийлбэрээр чимэглэсэн орыг налан хэвтэх тэр хүн Шим Жэюүний аав нь аж. Бие нь их ядруу, сул дорой харагдах тэрээр толгойгоо зөөлөн дохилоо.
Хисын: донор олох жагсаалтанд үргэлж нэгдүгээрт бичигддэг шүү дээ. Донор л олдвол би түүнийг мэс засалд оруулах гэж ятгах болно. Гэхдээ тэр өөрөө хүсэхгүй байгаа гэдгийг захирал та мэднэ.
Шим захирал хөнгөхөн санаа алдаад: яаж ийж байгаад хараа оруулах хэрэгтэй байна. Миний энэ бие удахгүй хөрнө гэдгийг би мэдэрч байгаа учраас түүнд компаниа даатгаж үлдээхийг үнэхээр их хүсэж байна. Хисын, түүнд байнга тусалж байгаарай.
Хисын түүний хөхөрч ядарсан нүд рүү хараад толгой дохихоос өөр үйлдэл хийж чадсангүй. Шим захирлыг бодоход л түүний хийх зүйл тодорхой боловч Жэюүнийг бодоход нүд нь зүгээр болчихвол энэ харгис ертөнцөд дасах гэж их удах болно гэдгийг тэр мэдэж байв. Жэюүн хэзээ ч харахыг хүсэхгүй байгаа гэдгийг тэр хэн хүнээс илүүтэйгээр ойлгоно.
Хисын: донор олдох л юм бол, тэр хүртэл та хүлээчих.
Үнэндээ донорын жагсаалтын нэгт байтугай хэзээ ч донорын жагсаалтанд Шим Жэюүн гэсэн нэр байгаагүй билээ. Жэюүн өөрөө эсэргүүцэж өөрөөс нь илүүтэйгээр нүд хэрэгтэй хүмүүс тэр нүдийг хүртэх эрхтэй гэж бодсон учраас хэзээ ч өөрийнхөө нэрийг жагсаалтанд оруулахыг хүсээгүй.
Тэдний яриаг өрөөний гадна чагнан суух Жэюүнд ямар ч сэтгэл хөдлөл байсангүй. Аав дээрээ уулзах гэж ирэх бүрт аав нь иймэрхүү асуулт асуудаг. Хэдхэн сарын нас үлдсэн аав нь төд удалгүй хорвоогоос явна гэдгийг мэдээд удсан болохоор одоо зүгээр л дасаж орхисон байна.
ESTÁS LEYENDO
Goodbye my princess | completed
Romance"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown