Даваа гарагийн өглөө. Жэюүн сэрүүлэгтэй цагаа тэмтрэн байж унтраачхаад болгоомжтой гэгч нь орноосоо өндийн угаалгын өрөө рүүгээ явав. Түүний гэрийн бүх тавилгууд дээр ямар нэгэн байдлаар тэмдэг үлдээсэн байх агаад хэн ч үүнийг ойлгохгүй гагцхүү Жэюүн л мэдэрч үзээд мэддэг билээ.
Угаалгын өрөөнд нүүрээ угааж үсээ самначхаад гарч ирэхдээ өрөөний гэрлээ унтраана. Тэгээд ор луугаа алгуур алхаад байнга хувцсаа бэлдэж тавьдаг хэсгээсээ өнөөдрийн хувцсандаа нэг хүрч үзчхээд,
Жэюүн: ахын сонголт ч үргэлж шилдэг нь байдаг даа гээд инээмсэглэв. Түүний гарын доор Dior гэсэн цамцны шошго байх аж.
Ингээд тэр хувцаслаж дуусаад өглөөний цайгаа ууна. Түүний идэж байх үед Хисын аль хэдийнээ ирчихсэн яриа өрнүүлээд түүнийг бэлэн болохыг хүлээж байдаг юм. Өнөөдөр ч гэсэн тун ижил. Хисын буйдан дээр суугаад өөртөө найруулсан кофегоо таашаан сууж түүнтэй ярилцана.
Хичээлийн эхний цагаас гучин минутын өмнө гэрээсээ гарахаар бэлтгэх Жэюүн. Энэ бүхэн аль хэдийнээ дасал болчихжээ. Харанхуйд амьдраад удсан тул бүх зүйл түүнд анхных шигээ хэцүү байхаа больж. Тэрээр үүдний хэсэгт ирээд ханын шүүгээн дээрх таних тэмдэгүүдэд хүрч үзсээр гадуур хувцас, гутлаа өмсөөд хамгийн сүүлд нь өндөр шүүгээн дээрээс цүнх, таяг, хэтэвчээ авчхаад гэрээсээ гарсан юм.
Хисын түүнийг машинд суулгаж өгөөд дараа нь өөрөө суулаа. Хойшоо толинд харахад Жэюүн юу ч юм бэ дээ бодон сууна.
Хисын машинаа хөдөлгөөд: Жэюүн аа, ойрд ямархуу байгаа вэ? гэж асуулаа.
Жэюүн бодол дотроо хариулах гэсэн ч: дажгүй. Бүх зүйл хэвийн гэв.
Хисын түүний худлаа ярьж буйг мэдэж байв.
Хисын: чамайг өдөр бүр халамжилдаг охин ч гэсэн хэвийн зүйл байх нь ээ. Их хөөрхөн охин байна билээ. Энгийн мөртлөө чамин.
ESTÁS LEYENDO
Goodbye my princess | completed
Romance"I choose you. And I'll choose you over and over and over. Without pause, without a doubt, in a heartbeat. I'll keep choosing you." Unknown